"Дэлбэлэгч-1" (адал, явдал зөгнөлт өгүүллэг-20)

Хорьдугаар бүлэг

 

Цагдаагийн байгууллагаас болон барилгаа дэлбэлүүлсэн хэдэн нөхдүүдийн имэйлээс эрс тэс өөр агуулгатай мэйл ирсэн байжээ. Бид ийм ийм бодис ингэж олж энэ дэлбэлэлтийг хийсэн, та бүхэнтэй нэгдэхийг хүсч байна  гэсэн ойролцоо утга агуулга бүхий хэд хэдэн имэйлээс тэс өөр энгийн имэйл ирсэн байх ажээ. Бид ердөө гурвуулхнаа. Бид дахин дэлбэлэлт хийх бодис ч байхгүй олж ч чадахгүй. Далбааны саарал даавууг л гэхэд захаас худалдаж аваад бидний нэг нь соёмбо зурчихсан. Дахин дэлбэлэлт хийхийн тул саяных шиг биш, зориулалтын тэсрэх бодис хэрэгтэй байна. Холбоо бариарай гэсэн энгийн боловч зөвхөн үнэнийг өгүүлсэн имэйл ирсэн байх ажээ.

 

Бүлгийн ахлагч бүсгүй бүх эрсдлийг өөртөө үүрэн сэтгэл зүрхээ дагаж энэхүү имэйлийн эзэдтэй уулзахаар зориглолоо. Учир нь тэрээр баригдсан ч гэлээ бусдынхаа тухай мэдээллийг ам нээхгүй гэдэгтээ итгэлтэй байгаа болохоор өөртөө эрсдлийг үүрэхээр шулуудсан байжээ.

 

Тэдний бүлгийн гишүүдийн нэг нь гар дээр худалдаанаас цоо шинэ дугаар худалдан авчирч өгсний дараа бүсгүй товлосон газартаа очихоор явлаа. Нэгхэн цагийн дараа түүний энэ дугаарт цагаан утасны дуудлага ирж нэг бол тэрээр аз тохиож “Дэлбэлэгч -2”-ийнхонтой уулзана. Нэг бол тэрээр отож буй цагдаагийнханд баригдан өмссөн хувцастайгаа ганц худагруу ачигдах бизээ.

 

Гарахынхаа мөн тэрээр гол зохион байгуулагч залуутай мэссэнжер ашиглан өөр хаягаас холбогдсон бөгөөд мөнөөх залуу эр түүнийг энэхүү өндөр эрсдэл бүхий ажилд битгий яваач, би эхлүүлсэн учир би өөрөө очиж уулзая хэмээн учирласан ч гэлээ бүсгүй санал зөрсөөр байв. Тэрээр гол зохион байгуулагч бүх нөхцөлд аюулгүй байх ёстой гэж үзэж байлаа. Бүхнийг дахин эхлүүлэхийн тулд тан шиг гол зохион байгуулагч хэрэгтэй. Бид эдэнтэй нэгдвэл дахин тавьсан зорилгоо биелүүлсээр байх болно, бас эхлүүлсэн үйл ажиллагаа таслахгүй байх нь бидэнд илүү амин чухал гээд бүсгүй баривчлагдах эсэхээ ч мэдэхгүй саравчтай малгай духдуулан гарч одов.

 

Холбоо таслаад хэргийн эзэн зохион байгуулагч залуу сүүлийн хэдэн арван жилд анх удаагаа хэнгэнтлээ уйлж орхилоо. Түүний эхлүүлсэн үйл хэрэгт өөрийнхөө сэтгэлээс оролцож буй энэхүү жижигхэн бүсгүй түүн шиг нуугдан одож тэс засал хийлгэх нь байтугай, өөрийг нь гол хүн учраас хамгаалах ёстой хэмээн үзэж аюулыг сөрөн одож байгаа нь гайхалтай бус гэж үү. Түүний аав ээж, амраг, анд найз аль нь ч биш. Гагцхүү улс орондоо хэрэгтэй байгаа шударга байдлыг тогтоохын тулд хууль бус аргаар ч гэсэн эцсээ хүртэл тэмцэх зөв хүн гэж түүнийг үнэлсэндээ түүний өмнөөс өөрийгөө золиослож байгаа нь энэ ажээ.

 

Бизнэсмэн залуу тэр дороо нүүрээ даран уйлахаа больж, сөүл-бээжин- улаанбаатар гэсэн нислэгийн тийз захиалж орхив. Түүний шинэ царайг харсан хэнбугай ч хуучны нэрээр нь дуудахгүйд итгэлтэй байлаа. Дахин шинээр бизнес эрхлэн аж төрөх бодлоо тэрээр ор тас мартан, өөрийн эхлүүлсэн үйл хэрэгтээ үнэнчээр үлдэж эцсээ хүрэхээр зориглолоо. Түүнд гол зохион байгуулагчийн хувьд хийх зүйл туйлын их байна. Хамгийн түрүүнд тэрээр эх нутагтаа харих ёстой.

 

Харин мөнгөний хувьд гэвэл ямар ч байсан ойрын хэдэн жилдээ хүмүүсээ цалинжуулан ажиллуулах хангалттай хэмжээний хуримтлалтай байгаа. Хэдийгээр эдгээр мөнгийг тэрээр ашиг олох зорилгоор элэг нэгт монголчуудаа мөлжин байж олж авсан ч гэлээ,  эргээд хамгаалалтгүй ард түмний төлөө цагаагийн хийгээгүйг, хяналт шалгалтын албаныхны хийдгүйг хийхийн тулд зарцуулах болно.  Дахин хүүхдийн тоглоомтой алга дарамхан газрыг булаалгахгүйн төлөө, зуслангийн ганц модтой уулаа ганцхан айлын хашаа болгохгүйн төлөө, шөнөжин нүргэлэх чимээ гялалзах гэрэлд улам бие нь муудаж орох байх газраа олж ядах гэмгүй нэгэн настны төлөө, дэргэд шахан барьж байгаа байшингийн хүнд даацын машины утаанд цонхоо аргагүй хаасан айлд уйлах бяцхан нярайн төлөө энэ бүх ажлыг хийх болно. Би “Дэлбэлэгч -1”-тэй бас “Дэлбэлэгч -2”-тойгоо хамтдаа хийх болно. Хэрэв шаардлагатай бол “Дэлбэлэгч -3”, “Дэлбэлэгч -4” ч гарч ирж болно шүү дээ.

 

Олон хүн хөлхсөн урт цагааны гудамжинд алтны дархан гэсэн хаягын өмнө нэгэн намхан туранхай бүсгүй хэн нэгнийг хүлээсэн ч юм шиг зогсох бөгөөд үе үе амаа ангайн эвшээж байгааг нь харвал залхуурч нозоорсон нь илт. Гэхдээ сайтар ажиглан хавал баруун гартаа байгаа гар утсаа хамаг хүчээрээ тас атгасан байгаа нь нойрмог лазан байдалтай нь үл зохицохоор авч, хүмүүс түүнийг төдийлөн тоож анзаарахгүй байлаа.

 

Цүнхэнд нь эвдэрсэн монетан гинж, шинэхэн хорин мянган төгрөгтэй хамт байлаа. Хэрэв баригдах дээрээ тулбал юутай ч гэсэн хэн нэгэн түүнийг хөлслөн энэхүү утсыг бариулаад нэг хүн утасдахаар нь энд ирнэ үү гэж хэлээд өгөөч, тэгээд ирэхээр нь би очоод чамаас утсаа явья гээд мөнгө төлсөн хэмээн гэнэхэн бүсгүйн дүрд хувирч азаа үзэхээр шийдсэн байв. Гар утас жингэнэн дуугарахад хөөрхий бүсгүйн зүрх түг түг цохилон хартал яах аргагүй гудамжны цагаан утасны дугаар байх нь тэр. Утсаа автал “Дэлбэлэгч -1”-үү гэх эрэгтэй хүний хоолой байв. Дүүрсэн хэрэг хэмээн зогсож байгаа газраа зааж өгтөл за за би харлаа гээд утас тасарч одов.  Бүсгүйн зүрх хүчтэй цохилон хөлийнхөө хурдаар зуггтахыг хүссэн ч гэлээ биеэ барьж, юу ч болсон эцсийг нь үзэхээр зүрхлэн хүлээсээр. Харин өөрөө өвдөг нь түүнд захирагдахгүй үл ялиг чичирч байгаагаа ажигласан ч өөрийгөө захирч чадархгүй байлаа.

 

Энэ хэн бэ. “Дэлбэлэгч -2” уу, эсвэл түүнд бэлдсэн өгөөшинд нь орсонд баярлаж байгаа цагдаагийнхан уу.

Сэтгэгдэлүүд:

1. Sienna_mn | 2009-09-17 11:57:44
Нэг дор 19, 20р бүлэг оруулсан тул шинэ гэж тэмдэглэлээ. Одоо хурдхан оруулнаа. 3р бүлгээ бичиж байна
2. sweet (зочин) | 2009-09-17 11:59:12
вов, угсруулаад л өнөөдөр чинь ингэхэд яамар өдөр вэ дашням балжинням Сиенна 3 давхцсан өдөр юм уу даа гэж
3. sweet (зочин) | 2009-09-17 12:00:45
сайхан бичиж мэдээж сайн үйлсийн төлөө юм чинь дэлбэлэгч 2 л байгаа баригдаж азгүйтэхгүй байхаа за амжилт охин минь
4. Цөмөөхөй serenity | 2009-09-17 12:13:25
гоё шүү сиенна
5. Sienna_mn | 2009-09-17 12:16:07
Интернэт хэсч байгаа “Дэлбэлэгч -1” гээд зохиол олж уншаад ай ашгүй гээд явж байсан төгсгөл нь алга. Хүүе дуусгаачээ гээд соммэнт бичих гэсэн чинь харин миний зохиол байсан юм байна. Сандраад өнөөдөр 2 шинэ бүлэг орууллаа. (joke)
6. Хэлтэрхий | 2009-09-17 12:26:50
өнөөдөр сайхан өдөр байна.
7. Sienna_mn | 2009-09-17 12:36:17
Хэлтэрхий ашгүй дээ над ч бас таатай өдөр байна.
8. SpySec (зочин) | 2009-09-17 14:35:19
зохиолынхоо үргэлжлэлийг гөү гөү дээрээ бас оруулаарай. Би тэнд 15-с хойш гарахыг нь хүллэгээд л байсан чинь энд 20 хүртлээ гарчихсан байсан юм байна шд. За амжилт хүсье. Зохиол чинь гоё болж байгаа шүү
9. 5nbuudal | 2009-09-17 15:26:42
bayrlasandaa orilood hajuu ailiinhaa hvmvvsiig ailgachlaa joohon ewgvi bayrlaad awlaa hi hi
10. enhriihen (зочин) | 2009-09-17 16:42:00
huleesen shuu.. thanks

Delbelegch 2iinhon bgaa
11. Khishig | 2009-09-17 16:54:51
Wow. Бараг л мартчихсан байлаа ш дэ. Шинэ бүлэг бүр 2-оороо орчихсон байхаар л золтой л орилчихсонгүй хэ хэ. Баярлалаа, ёстой сонирхолтой үргэлжилж байна.
12. tomegch | 2009-09-17 17:09:35
улам л гоё болж байна. хүлээж байгаа шүү. үтэр түргэн дараагыхыг нь оруулаарай.
13. xxx (зочин) | 2009-09-17 17:46:48
Сайн байна. Амжилт хүсье хатагтай минь
14. xxx (зочин) | 2009-09-17 18:16:02
дажгүй шүү дуусцан юм байх л гэж бодсон чинь үргэлжлээд байна. баярлаллаа
15. nomio_mn | 2009-09-17 18:17:25
гоё гоё орой болжом чинь дараагийн бүлэг нь ч орох дөхжага байх тээ амжилт эгч минь кккк
16. Sienna_mn | 2009-09-17 19:31:20
SpySec тэгэлгүй яахав

5nbuudal за нэг удаа ч гэсэн баярлуулсан бол ашгүй дээ

enhriihen тэгж бодож байна уу , магадгүй цагдаагийнхан байвал яана

Khishig баярлалаа

tomegch үтэр түргэн орууляа
17. zulaa (зочин) | 2009-09-17 19:43:14
ymar goy ym be hurdan duusgaarai amjilt
18. River (зочин) | 2009-09-18 00:47:23
нэнийг хэлэхэд Банжиг руу орсон чин харин дэлбэлэгч 19 20 гээд дурайж байдаг байгаа, тэгээд л нээрээ юу вэ энэ чин өнөөдөр шалгаагүй ганц өдөр н бичлэг оруулчиж гээд л тэгээд л шударга бус энэ тэр гэж муйхарлаж байхгуй юу, за чи миньдажгуй л байга аболтойм даг , сүүлийн үед яасан юм бол гээд санаа зовох н хайшаа ийн, яасийн бол доо л гээд л бодоод байлаа ш дээ.
За одоо тэгүүл бичээд байхым байгааз дээ. БИд нь ч залхалгүй унших болно.
19. River (зочин) | 2009-09-18 00:48:26
yнэнийг хэлэхэд Банжиг руу орсон чин харин дэлбэлэгч 19 20 гээд дурайж байдаг байгаа, тэгээд л нээрээ юу вэ энэ чин өнөөдөр шалгаагүй ганц өдөр н бичлэг оруулчиж гээд л тэгээд л шударга бус энэ тэр гэж муйхарлаж байхгуй юу, за чи миньдажгуй л байга аболтойм даг , сүүлийн үед яасан юм бол гээд санаа зовох н хайшаа ийн, яасийн бол доо л гээд л бодоод байлаа ш дээ.
За одоо тэгүүл бичээд байхым байгааз дээ. БИд нь ч залхалгүй унших болно.
20. Emma_new | 2009-09-18 10:35:27
Sain u nzaa. delbelegchee urgeljluulsend thanks shu. Sonirholtoi bolj bn unshaad bn a
21. khngrzl (зочин) | 2009-09-18 11:50:02
neeree UB-d jinhene delbelegch bdg ch boloosoi, tee
22. chin_xusel | 2009-09-18 21:03:32
mon ch ix xuleelee de
bayarlalaa sienna xuleej l bga shu
23. ganaa (зочин) | 2009-09-19 10:20:52
bayrallaa yamar udaan huleebee
24. eegii (зочин) | 2009-09-20 00:28:23
яасан аятайхан өдөр вэ? дуртай зохиолоо уншаад, монгол хоол хийж идээд... ккк ийм өдөр ч олон би шүү
25. Part1zaN | 2009-09-21 11:03:13
Нилээн удлаа шүү. Сүүлдэ бараг шалгахаа ч байлаа ш дээ.
26. Huleelt (зочин) | 2009-09-22 14:12:50
neeree tur zasag biznesuud inged buruu yavaad baival bas ard tumend tevcheriin hyazgaar baidag yum bna shuu gedguug haruulsan zohiol bna. Ehleed yum tsaasan deer turuud amidral deer buudag gedgiig oilgooroi amjilt husie chamd daramt irj bna uu ailtgui ee teseerei ene bol zugnult zohiol bish shuu he he
27. chimgeeitgel | 2009-09-22 20:38:06
goy bichjee. amjilt.
28. bomberder | 2009-09-22 20:43:16
ene huuhen amid baijee tsagdaad chihduulchihej gej bodloosh dee
29. bomberder | 2009-09-22 20:49:03
za tegeed shudraad baij dee gadaadad bui hundee ch hel ugie unshig medeegui l suuj bgaadaa
30. bomberder | 2009-09-23 18:07:30
1-d yu gesen bn daa? tgd hurdlaachee
31. turuo | 2009-09-24 15:14:20
ёооё. энэ бүсгүйг бараг мартах гэж байлаашд гэж худлаа хэлэхгүй. орж ирэх болгонд бичээгүй байгааг нь харахаар нерв хөдлөөд байдаг байсан болохоор сүүлийн өдрүүдэд орж ирээгүй юм. өнөөдөр ч гэсэн их итгэл муутай байлаа шүү. хэхэ.
32. лйыоарийхдлбоөах (зочин) | 2009-09-29 09:22:50
Энэ өгүүллэгээ хурдан дуусгаад өгөөч ээ. Хэдэн сар хүлээж уншиж байж дуусах юм бэ
33. Хэлтэрхий | 2009-09-29 09:28:13
энэ хүний өөр орон гэр байна уу хүмүүс ээ???

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.