Арван есдүгээр бүлэг
Гадны хөрөнгө оруулалттай компанийн пээдгэр захирлын нүүр түнтийтлээ улайж хэлэх муу үгээ олж ядан ар араас нь тамхи угсруулан татаж байв. Өнөө бүх тэслэгчдийг нь баривчилсан гэж гайхуулаад байсан чинь яалаа гэж мэдээлэл бүхий танилдаа бурууг нь тохоон одоохон давхин очиж, ажлаа сайн хийж байгаа чинь энэ үү, бүгдийг нь баривчилсан гэж мөрөөдөхөө больж үз хэмээн амыг нь таглан бухимдлаа тайлмаар санагдана. Түүний цус хөөрсөн хүрэн улаан царайнаас энд барилга барих ч ингээд өнгөрдөг байжээ гэсэн бахардах шахсан уур цухал илэрхий харагдах ажээ.
Ашигтай байрлалтай газрын гэрчилгээ халаасласан хэдий ч одоо болтол үйл ажиллагаагаа эхлэлгүй хүлээзнэж байсан хэд хэдэн бизнес эрхлэгч өнөөдрийн энэхүү явдлыг дуулан тэгнээ тэр хэмээн халаглан өөр өөрийн ухаантайг гайхах хэдий ч, энэхүү үйл явдал цаашид давтагдсаар байгаад арайхийн олж авсан газрын эрхийн гэрчилгээнүүд нь үнэ цэнэгүй цаас болон хувирах вий гэсэн нууцхан айдаст автацгааж байлаа.
Харин цагдаагийнхны хувьд энэ том цохилт боллоо. Зөвхөн “Дэлбэлэгч-1”-ийг олж илрүүлэхийн тулд хамгийн сайн хүмүүсээсээ шилж шуурхай группыг байгуулсан байдаг. Хамгийн шилдэг гэсэн хүмүүсээс бүрдсэн тусгай группыг байгуулахдаа “Дэлбэлэгч-2” гэж гарч ирнэ гэж яаж санах билээ. Одоо тэдний хүч хоёр хуваагдах болоод байв. “Дэлбэлэгч-1”-ийн бүлэг этгээдүүдийг баривчилж амжаагүй байхад дахин шинээр хүмүүс гарч ирсэн нь тэдэнд дэндүү их асуудал удаж эхлэв.
Шинжээчдийн дүгнэлтээр энэхүү дэлбэрэлт нь арга хэрэгсэл, ашигласан бодисоороо яах аргагүй өөр хүмүүсийн үйлдсэн хэрэг гэдгийг батлаж байгаа нь тэднээс өөр мэргэжилтнүүд байхгүй гэсэн мөрдөн байцаалтанд байгаа тэслэгчийн мэргэжилтнүүдийн мэдүүлэгтэй нийлж байв. Сонин хэвлэл энэхүү дэлбэрэлтийг шүүрэн авч, хуучин бүлгийнхэн шинээр гишүүд элсүүлсэн хэмээн нийтлэж байгаа ч цагдаагийнхан өөр бодолтой байлаа. Энэ хэргийн эзэд “Дэлбэлэгч-1”-тэй холбоогүй нь харваас илт байв. Тэдний хэрэглэж байгаа саарал далбаа нь урдныхаас тэс өөр гар хийцийнх, хэрэглэж буй бодис нь өөр хэдий ч “Дэлбэлэгч-1”-ийнхэн албаар дахин шинэ бүлэг гарч ирсэн мэт харагдуулах бодлого ч баримталж байгаа эсэхийг мэдэхийн аргагүй байв. Магадгүй тэднийг хорьсон ч улам хүчтэйгээр эргэж ирнэ гэдгийг батлахыг хүссэн юм болов уу. Энэ бүхнийг дахин шалгахад цаг хугацаа, олон чадварлаг хүмүүс, нууцлаг ажиллагаа хэрэгтэй болж эхэллээ.
Ганц баярлаж байгаа хүмүүс нь ард түмэн байгаа нь илт. Одоо тэд хууль зөрчин хашаа барьж байгаа хэнийг ч болов “Дэлбэлэгч-1”д хэлнэ дээ хэмээн ам бардам дуугарч, өмгөөлүүлэх хүнтэйдээ бардамдах эрхтэй болсон байлаа. Харин жинхэнэ “Дэлбэлэгч-1”-ийнхэн “Дэлбэлэгч-2”-ийн тухай сонсоод гайхлаа. Тэдний хэн ч энэ үйл ажиллагаанд оролцоогүй бөгөөд өөрсдийнх нь хэрэглэдэг сануулгын муухан шиг дууриамалыг сонинд хэвлэгдсэн зургаас олж харах нь тэр. Баригдаагүй үлдсэн бүлгийн гишүүдыг ахлагч нь яаралтай цуглуулан уулзалдлаа. Одоо тэдэнд тэслэгчид бий болсон болохоор бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадах боллоо. Тэдэнд нилээд хэмжээний тэсрэх бодисны нөөц байгаа болохоор сардаа нэгээс хоёр томоохон дэлбэлэлт хийхээр тооцоход дор хаяад хагас жилдээ санаа зоволтгүй байхаар боллоо. Гагцхүү шинэ дэлбэлэгчдийг олж уулзах нь зөв. Тэдний илгээсэн сануулгыг хуулбарласан хийгээд зөв газраа дэлбэлэлт хийж байгааг нь харваас тэдэнтэй ижилхэн санаа зоригтой бас чадварлаг хүмүүс байгаа нь илт. Сайтар нуугдсан байж таарах тэдгээр хүмүүсийг хэрхэн яаж олж уулзах вэ.
Ердөө л маргааш нь интернет дэх “Мөрөөдлийн Дэлбэлэгч” вэб сайтад дараах зар гарсан байлаа. “Дэлбэлэгч –2“той “Дэлбэлэгч-1”-ийнхэн холбоо тогтоохыг хүсч байна. Та бүхэн шинэ имэйл хаяг нээгээд энэ хаягруу хэрхэн дэлбэлэлт хийсэн тухайгаа дэлбэгэрнгүй бичнэ үү. Гэхдээ холбоо барих ямар нэгэн сэжүүр бичиж болохгүй. Бид шалгаж үзээд үнэхээр та нарыг мөн гэж итгэсэн тохиолдолд та бүхэн хэрхэн бидэнтэй уулзах тухай имэйлийг илгээх болно. Энэхүү зарыг нийтлэсний дараа тэдний имэйлд тагнах турших байртай нилээд хэдэн имэйл ирсэн хэдий ч тэд зөв имэйлээ олж чадсан байв.

Сэтгэгдэлүүд:
Eastsite тийм байхаадаа, одоо удахгүй ээ
Хэлтэрхий инээв
sweet баярлалаа, дандаа л урам өгч байдаг шүү
5nbuudal үнээн одоо оруулсан байгаа 20р бүлэгт яасан хурдан оруулаваа гэж бичих юм байгаа биз дээ
Сэтгэгдэл үлдээх: