Арваннаймдугаар бүлэг
Энэ үед гадны хөрөнгө оруулалттай нэгэн компани арван жилийн дугаар сургуулийн хашааг нураан сургуулийн эзэмшил газарт том нүх малтах бүхий л бэлтгэлийг хангаж эхэлжээ. Шаварт унасан шарын эзэн гэгчээр сургуулийн захирал том хуудас далбагануулан зурагтаар гарч манай сургууль энэ хашаандаа спорт заалаа томруулан барихаар төлөвлөж байгаа, манай сургуулийн өмчинд халдлаа хэмээн эсэргүүцэл зарласан хэдий ч А зэрэглэлийн газарт хамрагдаж байсан томоохон сул талбайг мөнөөх компанийнхан алдахыг хүссэнгүй. Тэдний мэдэгдэл хүүхдүүдийн жагсаалыг ч тоосонгүй. Хүний олноор түрий барьж хүнд даацын машин механизмыг шороо пургиулан оруулж ирж, хүүхдүүдийн хөлбөмбөг тоглох дуртай сургуулийн хашааны тэгшхэн газартай хэсэгт дээрэнгүйхэн байрлуулж байв.
Энийг нь мэдсэн бол хэдэн жил энэ газрын чулуу хогыг яах гэж хүүхдүүдээрээ цэвэрлүүлж байв даа. Санхүүжилтийг маань учирласаар байтал шийдэж өгөлгүй өдий хүрснээс гэгээн цагаан өдөр балчир хүүхдүүдийнхээ сургуулийн хашааг гадны хүмүүст дээрэмдүүлж байх гэж нэгэн ахмад настай нэгэн багш хоолой зангируулан өгүүлж байгаа нь нэгэн сувгаар гарсаныг олон олон хүн үзжээ. Тус барилгын компанийнхан “Дэлбэлэгч-1”-ийн бүх тэслэгчид нь хоригдсон байгаа гэдгийг баттай эх сурвалжаас мэдэж авсан тул дэндүү бардам загнаж байв.
Хөлбөмбөг өшиглөж дассан тэгшхэн газрыг нь хүчээр дээрэмдэж байгаад бухимдсан дөрөвдүгээр ангийн хүү жижигхэн чулуу шүүрэн бужигнасан олон ажилчидруу шидэж орхитол, харь хэлтэй нэгэн хятад тэр даруй хүрзээ шүүрэн авч хүүгийн зүг далайн чичлэж золтой хүрзээ аваад чулуудаж орхисонгүй. Телевизийн дэлгэцээр шууд дамжуулагдаж байхад гарсан сайх хэргийг үзсэн бүх хүн харийнхан мөн ч даврах нь ээ хэмээн ам амандаа шогшрох боловч, хэн ч тэдгээр сургуулийнхныг дэмжсэнгүй. Амандаа үглэсэн төдийд л мартаж орхицгоож байв. Компанийн монгол захирал харин ч ажилтнаа өмөөрөн, газраа хамгаалсан нь зөв гэх маягийн зүйл хэлж бяцхан хүүг буруутгаж байгаа нь ухаанаа хаана гээчихээ вэ хэмээн өмнөөс нь дэндүү харамсмаар.
Өөртөө итгэсэн бардам захирал тэр өдөртөө багтаан шинэхэн модон хашааг бат бэх гэгч нь босгож голд нь газар ухагч хүнд даацын машинаа орхиод хээв нэг орхин одлоо. Бусад ажилтан шуугилдан хичээл орж байгааг ч үл хайхран мөнөөх газраа маргааш өглөө ухаж эхлэхэд бэлтгэн нааш цааш гүйлдсээр.
Бүхнийг сандраасан дэлбэрэлт бүх хүн амар жимэр унтаж байсан үүрийн дөрвөн цагт болсон байлаа. Хэдийгээр орчныг доргиосон хүчтэй дэлбэрэлт биш байсан ч хүнд даацын газар ухагч машин дахин хэзээ ч ажиллахгүйгээр төмрийн сэг болтлоо эвдэрсэн байлаа. Тэр дор нь хүрэлцэн ирсэн цагдаагийнхан хэдиэн төмрийн хог болсон оромцог, эгнэсэн хожуул мэт суур хэсэг нь үлдэн дээгүүрээ тэгшхэн нуран унасан хашааны үлдэгдлийн олж харлаа. Хашааны суурь үлдэгдэл дээр зоож үлдээсэн бяцхан саарал далбааг гэнэт бүхний анхаарлыг татаж орхив.
Саарал даавуугаар урласан бяцхан далбаан дээр уран гараар төрийн соёмбыг зурсан байх бөгөөд энэ газарт барьсан барилгыг ашиглалтанд өгөх өдөр нь үртэс л үлдээлгүй дэлбэлэх болно хэмээн гаргацтай нь аргагүй бичсэн сануулга үлдээсэн байлаа. Далбааг эргүүлээд хартал түрүүний гоёмсог үсгээр “Дэлбэлэгч-2” хэмээн бичсэн байх нь тэр. “Дэлбэлэгч-2”. Хэний ч санаанд оромгүй зүйл болж “Дэлбэлэгч-2” гарч иржээ.

Сэтгэгдэлүүд:
Яагаад дараагийн чинь номны сэдэв болж болохгүй гэж. Энэ чинь уран бүтээл, бас нийгэмд хүргэх үг шүү дээ!
Chi mongoo tolood unshij baigaa yum shig yamar sonin yum yariad bainaa, naizaa? Hun bololtsoogooroo l oruulna sh dee, tegeed ch ene chini Sienna-giin ooriinh ni huviin blog yum baigaa biz dee? Enendee hezee ch heden ch yum yaj ch oruulsan Sienna-giin dur yum bishuu? Unegui yum unshij baij hel am tatlahgui baival yasan yum be, hoo?
Яахав дээр хүмүүс төлбөргүй юм уншиж байж хулээж чадахгуй бол байчих ч гэж байх шиг гэхдээ бас тэгж хэлж болохгүй ч байх аа...
Санаа зовоод...
Сэтгэгдэл үлдээх: