"Дэлбэлэгч-1" (адал, явдал зөгнөлт өгүүллэг-17)

Арвандолдугаар бүлэг

Гэхдээ эрхтэн дархтангууд "Дэлбэлэгч -1"-д тийм ч өршөөнгүй хандахгүй байв. Хэдийгээр аль нэг нам эсвэл төрийн зүтгэлтэн тэдний талд орох буюу тэдэнд хүнлэг хандахыг уриалах төдийд олон олон сонгогчийн итгэлийг олж авна гэж мэдэж байсан ч бүгдэд нь өөр өөрийн гэсэн эзэмшлийн эдлэн газар бүхий хувийн орон сууцууд, ашигтай байрлалд шинэхэн бариулсан барилгууд байгаа болохоор өмчөө хамгаалах сэтгэлдээ хөтлөгдөн ширүүхэн байцаахыг чимээгүйхэн дэмжсээр байв.

 

"Дэлбэлэгч -1"-ийн сануулга хэвлэх, тараах ажлын бүлгийн ахлагч нүдний шилтэй жижигхэн бүсгүй болж буй үйл явдлын тухай зөвхөн гол зохион байгуулагчруугаа "Дэлбэлэгч -1"-д зориулан шинээр нээсэн имэйл хаягруу нь тодорхой илгээлээ. Тэрээр хэн хэн одоог хүртэл баригдахгүй үлдэж чадсаныг мэдээлээд үүгээр хэрэг явдлаа зогсооно  гэж бодохгүй байгаагаа илэрхийлж, цаашдын үйл ажиллагааны чиглэлээ илгээхийг хүссэн байлаа. Мөн түүний биеийн байдлыг асуусан байжээ.

 

Биеэр жижигхэн энэхүү бүсгүйгээс илүүтэйгээр өөрийгөө хоохойлон бүхнийг орхин, өөрийнхөө хураасан мөнгөөр тайван амьдрал эрэлхийлэн мөрөө хөөхөөр шийдсэн байсандаа зохион байгуулагч залуу тэсгэлгүй ихээр өөрөөсөө ичжээ. Яг одоо түүнийг таван одтой зочид буудалд байгаа мэт тансаг өрөөнд сувилуулж байхад түүнээс авсан хэдхэн халтар төгрөгнөөс бус түүний үүсгэсэн үйл хэрэгт үнэнч үлдсэнээсээ болж хорь шахам гэмгүй хүн ганц худгийн өмхий өрөөнд, магадгүй харгис байцаалтын дор хоолтой хоолгүй хоригдож байгаа биш гэж үү.

 

Тиймээс өөрийн эхлүүлсэн бүхэндээ үнэнч байж, оролцсон бүх хүмүүсээ аль болох хохирол багатай давж туулахад нь туслах, үгүйдээ үлдсэн ар гэрийнхнийг нь харж хандах том үүрэг байсаар атал өөрийн хар толгойгоо хайрлан зүсээ хувирган насан турш зугтан амьдрах шийдвэр гаргаж байсандаа санаа нь дэндүү зовж байлаа. Тэрээр мөнөөх бүсгүйрүү хариу тэр дор нь илгээн хоёр долоо орчим  хоногийн дараа уулзах тухай мэдээлж, уулзах газар цагыг дөхүүлж байгаад бичих тул өдөр бүр хаягаа шалгаж байхыг хүслээ. Мөн тэднийг маш болгоомжтой байж баригдахгүй үлдэж чадна гэдэгт итгэж байгаагаа бичлээ. Имэйлээ илгээчихээд тэрээр сэтгэл хангалуун сууж байв, "Дэлбэлэгч -1" ингээд дарагдана гэж байхгүй, дахин цоо шинэ шатанд гарчихаад та нартай эргээд уулзая даа.

 

Хэдийгээр "Дэлбэлэгч -1"-ийн гол хүчийг нь баривчласан хэмээн хэвлэл мэдээллээр албан ёсоор мэдээлсэн ч гэлээ нэг бүлгийн гишүүдийг одоо болтол илрүүлэн баривчилж чадаагүй нь нийтэд илэрхий болохоор ямар нэгэн шинэ барилга байшин барихаар зүрхлэн хөдлөх хүн одоохондоо алга байв. Гол хэсэг нь баригдалгүй үлдчихсэн ч юм билүү, тэгээд ч гадуур "Дэлбэлэгч -1" дахин гишүүд элсүүлж эхэлсэн бөгөөд тэднийг дэмжсэн олон иргэд гишүүд нь болж байна гэсэн цуу яриа тархаж байсан тул хэн ч өөрийн хөрөнгийг салхинд хийсгэхийг хүссэнгүй. Тиймээс тэртээ тэргүй талхлагдаж гүйцсэн газрын хөрс, хүнд механизмын чимээнд дөжирч гүйцсэн иргэдийн чих хэсэг ч атугай амарч байв. Энэхүү өөрсдийн хэрэгт хүч нэмсэн цуурхалыг хэн эхлэн тараасан нь ойлгомжтой байлаа. Хүчин мөхөсдөж үлдсэн бүлгийнхэн ямартай ч өөрсдийн хэр чадлаар бууж өгөхгүй тэмцэж байгаа нь энэ ажээ.

 

Харин цагдаагийнхны хувьд мөрдлөгийн явц цаашдаа төдийлөн амжилттай явагдахгүй байв. Ямартаа ч бүхэл бүтэн нэг бүлгийнхэн тэр чигээрээ баригдалгүй үлдэж чадаж. Мөрдөн байцаалтын үр дүнд тэр бүлгийг огт олж чадсангүй. Бүлэг бүлгээрээ хуваагдаж үйл ажиллагаа явуулдаг, цөөхөн удаа уулзсан нийт гишүүдийн уулзалтандаа цагаан маск малгайтай оролцдог, бүлгийн ахлагч нар зөвхөн ганц ганцаараа гол зохион байгуулагчтайгаа уулздаг байсан, хоорондоо танилцахыг хориглодог байсан учраас зохион байгуулалт өндөртэй тэрхүү бүлэг одоогоор баригдалгүй тэссээр байлаа.

 

 

Гол санхүүжүүлэгч хийгээд зохион байгуулагч нь усанд хаясан чулуу мэт алга болсон төдийгүй өөрийн гэх бүхий л үл хөдлөх хөрөнгөө худалдсан бөгөөд банкин дах хадгаламжаа хоослон авсан нь илэрчээ. Өөр нэрээр хил даван одсон байх магадлалтай хэмээн эрэн сурвалжилж байгаа хэдий ч түүнийг дахин олж харахгүй гэдэгт хүмүүс итгэлтэй байлаа. Ямар ч байсан тэр хүн монголд байхгүй, эргэж ирэх ч үгүй биз, хаа нэгтээ өөрийн тааваар амьдарч байгаа гэж таамаг дэвшүүлж байгаа ч бас өөр хэсэг нөхдүүд "Дэлбэлэгч -1"-ийнхээ үлдсэн хүмүүсийг аваад хаа нэгтээ сайтар нуугдсан байгаа гэж ам дамжин шуугилдах аж. "Дэлбэлэгч -1" яг л ерөнхийлөгчийн сонгууль мэт нийтлэг сэдэв болсон байв. Түүний тухай газар сайгүй ярилцсаар л.

 

Сэтгэгдэлүүд:

1. танхил | 2009-08-11 17:18:50
сайн уу?
яасан удаан хүлээвээ
ойрд зав муутай байгаа юм уу даа
2. khaliunt (зочин) | 2009-08-11 17:36:23
deed taliin sonin bicheesuudiig chini kharaad jookhon setgel dunduur bsan chini urgeljleliig ni oruulchikhsan bna sh dee.
3. 5nbuudal | 2009-08-11 18:17:55
yamar ih hvleewee gej
4. sairra | 2009-08-11 19:02:37
oird zavgui baisan yum u hu
ovoo oruulchihsan bna shd. bayrlalaa. huleegeed l bga shuu,barag naidvar tasrah geed l blaa.
5. Reader (зочин) | 2009-08-11 19:03:56
Ийм зохиол нийтлэгддэгийг бүр мартаж орхисон байна ш дээ. Ойр ойрхон нийтэлж байхгүй бол уншигчид цөөрөөд байж мэдэх нь байна шүү.
6. Tsomo (зочин) | 2009-08-12 00:04:12
Thanks, Sienna
7. sweet (зочин) | 2009-08-12 09:09:15
хөөрхөн өө ямар удаан нуугдаваа Дэлбэлэгч ээ дагуулаад ккк. сайхан байлаа удаан хүлээн байж уулзсандаа бичээд байгаарай Охин минь
8. chin_xusel | 2009-08-12 09:28:32
ashgui oruulchij, ix xuleelgej bn shu Sienna... bas bayarlalaa
9. Цөмөөхөй serenity | 2009-08-12 15:16:16
дэлбэлэгч ч тун дажгүй дамшиг байна шүү хэ хэ
10. Цөмөөхөй serenity | 2009-08-12 15:17:36
serenity.bblog.mn
11. Part1zaN | 2009-08-12 15:18:14
удаж байгаад оруулсан нь миний хувьд хангалттай санагдахгүй байна шүү. Тэгэхдээ удахгүй оруулна байх оо
12. betty 24 (зочин) | 2009-08-12 17:55:00
Arai heterhii sunjirch bnaa. Ingeseer bna, tegseer bna gee l sunjruulaad bhiin, Utga ni yaaaaag adilhan???
13. bomberder | 2009-08-12 18:04:17
unenchee rhuleegeed ergeed l baisan shu hun yu geh ni hamaagui negent l ehelsen bol yavaad bgaarai
14. z (зочин) | 2009-08-12 18:22:50
orchihoj ih hulelee shuu. Bayarlalaa
15. moon666mn | 2009-08-12 18:30:45
eeeeeeeeeeeeee udaj udchihaad yasan joohon ym be iiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiii zondoo ih huleelgesen ym chin zondoo ihiig oruul l daa
16. eenee (зочин) | 2009-08-12 20:49:30
yamar udaan huleevee hurdan hurdan tavij unshigch bidniigee bayrluulj bgaarai tanid amjilt husey
17. zochin (зочин) | 2009-08-13 10:04:16
Udaj udaj neg oruulakhaar umnukh unshsanaa barag martchikhsan bna shd. Khurdan duusgaad uguuchee
18. altargana | 2009-08-13 10:35:50
нээрээ яасан удаж байнаа...үнэхээр имй зоригтой чадвартай хүмүүс байдаг бол сайхнаа

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.