"Дэлбэлэгч-1" (адал, явдал зөгнөлт өгүүллэг-15)

Арвантавдугаар бүлэг

 

Таны машины ард нэг даавуу бололтой зүйл наалттай байх чинь гэж хамгийн арын машины эзэнд нэгэн хамгаалагч мэдээ дуулгав. Жолооч нь сандран очиж үзээд "Дэлбэлэгч -1"-ийн сануулга байна хэмээн сандарсан дуугаар хашгирах нь тэр. Саяхан ирсэн шороон замаас болсон бололтой сул шороонд үл мэдэг дарагдсан хэдий ч булангийн алтан соёмбо нь гялалзсан өнгөө хадгалсан хэвээр байх ажээ. Сануулга дээр “"Дэлбэлэгч -1"-ийн гишүүдийг хууль бусаар дарамтлах гэж оролдсон хүн бүрийн, оролцсон хүн бүрийн орон сууц болон зуслангийн байшин, автомашинууд энэ жилдээ багтан бүгд дэлбэрэх болно гэдгийн хатуу сануулж байна” хэмээн бичсэн байх нь тэр.

 

Үүнийг уншиж дуусаад бүх хүний царай өөрийн эрхгүй хувьсхийлээ. Сануулгыг хүүхдийн тоглодог наалддаг сумтай буугаар хойноос нь буудаж тогтоосон бололтой, цавуулаг наалттай бөөрөнхий резинтэй суманд сайтар бөхлөн наасан байжээ.

 

Хэдийгээр ихэнх нь баривчлагдсан гэж цагдаагийнхан мэдэгдсэн ч гэлээ тусгай ажиллагаа явуулаад ч гэсэн бүгдийг нь баривчилж чадаагүй гэдгийг тэд мэдэхийн сайнаар мэдэж байв. Тэр тусмаа зохион байгуулагч гол хүн нь усанд хаясан чулу мэт ор сураггүй алга болсныг ч сайн мэдэж байв. Тэрээр үлдсэн хүмүүс дээрээ дахин өөр хүмүүс нэмж элсүүлсэн шиг явж байвал яах билээ. Бүх хөрөнгөө дэлбэлүүлэхгүй гээд идээшиж дассан, сэтгэлдээ тааруулан засаж тохижуулсан байраасаа гарч, бүгдийг нь баригдах хүртэл байнга байр хөлсөлж амьдрах уу гэсэн бодол ихэнх хүний нүүрэн дээр илэрч байсан ч олуулаа зэрэг сүрийг үзүүлэн ирсэндээ санаа зовон гаднаа үл тоосон дүр үзүүлэн ганц худгийн уулзалтын бачуухан өрөөнд шахалдан орж даргыг нь дуудахыг шаардав. Гэхдээ сануулгыг уншсан болохоор хэн хэнийнх нь сэтгэл эвгүйрхэж байгаа нь илт байлаа.

 

Харуул хамгаалалт тэдний бодож байснаас ч илүү их байх бөгөөд нилээд хүмүүсийг үргэлжлүүлэн байцааж байгаа хэмээн харуул тэдэнд сэмээрхэн хэл дуулгалаа. "Дэлбэлэгч -1"-ийн бүх гишүүдийг илрүүлэн баривчлаж дуусах хүртэл хэнийг ч хэнтэй ч уулзуулахгүй бөгөөд тусгай эрх олгосон шуурхай группын гишүүд, томилогдсон мөрдөн байцаагчдаас өөр хэний ч одоогоор уулзуулахгүй байх хатуу тушаалтай хэмээн "Дэлбэлэгч -1"-ийн хэнтэй нь ч уулзуулсангүй. Зарим нь хэдэн тийшээ утас цохин танил нөхөдрүүгээ бүдүүн дуугаар ярьсан хэдий ч яах ч аргагүй хэмээх хариулт ээлж дараалан  сонсож байлаа. Ийнхүү тэслэгчийн мэргэжил бүхий голлох хэдэн нөхдийг нэвширтэл нь жанчиж хорслоо тайлах хүсэл өвөртөлсөн эрхмүүд хүчээр дайран орж чадахгүй болохоор аргагүйн эрхэнд буцах нь тэр.

 

Гэхдээ түрүүний ирсэн сануулгыг мартаагүй байгаа болохоор наашаа харж уурлацгаасан ч, цаашаа ханцуйн дотроо юутай ч орон гэр бүтэн үлдлээ хэмээн залбирчээ. Магадгүй сануулга ирсний улмаас заавал тэдгээр нөхдүүдийг гаргуулан уулзах гэж хүч тавиагүй ч байж болох талтай байлаа. Харин шинэхэн сануулгын талаар хэн хэн нь цагдаад мэдэгдэхгүй байхаар тохиролцов. Ихэнх нь "Дэлбэлэгч -1" бүрэн баривчлагдаж дуустал хууль бусаар тэдэнтэй орооцолдон хонзогнохгүй байхаар шийджээ. Тэртээ тэргүй зохион байгуулалттай тусгай групп тун удахгүй учрыг нь олохдоо л олно.

 

Ийнхүү сануулга хэвлэх, тараах ажлын бүлгийнхэн цөөхүүлээ үлдсэн ч гэлээ баривчлагдах аюулыг үл хайхран сануулга илгээсний ачаар "Дэлбэлэгч -1" –ийн гишүүд хууль бусаар гэсгээгдэн шийтгэгдэхээс нэгэнтээ аврагджээ. Гэхдээ хэдийгээр хүмүүс урдны адил айн ширвээтэж байгаа ч гэсэн үлдсэн гишүүд мэдээлэл цуглуулан, сануулга илгээхээс өөрөөр юу ч хийж чадахгүй гэдгээ мэдэхийн цаагуур мэдэж байлаа. Гэхдээ ахлагч нь дахин нилээдгүй тэсрэх бөмбөг хийж хүрэхээр тэсрэх бодис, хэрэглэл бийг мэдсээр байсан ч одоо хэн тэднийг угсарч, хэн байрлуулах билээ.

 

Үлдсэн цөөхөн хэдэн хүн анхаарал болгоомжтой байж баривчлагдахгүй үлдэх л чухал байв. Хэдийгээр байдал ингэж буруугаар эргэсэн ч гэлээ хэн ч туйлгүй ихээр санаа зовсонгүй. Учир нь анх нэгдэхдээ энэ бүх эрсдлийг урдчилан тооцсон байсан бөгөөд бүх хүн мэдсэн хирнээ хамтрахаар сэтгэл шулуудсан билээ. Энэ бүх хүн насаараа зүтгээд ч олохгүй тусламжаа нэгэнт авчихсан байсан болохоор харамсах зүйл цөөхөн байв. Бүгд нийгэмд цочроо өгч, хуулийг уландаа гишгэсэн эрхмүүдэд томхон сургамж хайрласан "Дэлбэлэгч -1"-ийн гишүүн болсноороо бахархаж байх үед нийгэм тэднийг арай өөрөөр хүлээн авч эхэллээ.

 

Маргааш нь талбай дээр сайн дураараа тавь орчим хүмүүс цуглан, дуугүй жагсаал хийхээр завджээ.

 

Сэтгэгдэлүүд:

1. fabio (зочин) | 2009-07-02 23:43:54
negt shoo
2. Tsomo (зочин) | 2009-07-02 23:48:37
Za ingej neg yum daraagiin bulgiig ni unshdag yum baijee...
3. arzgar_20 | 2009-07-02 23:58:43
za umshchihlaa... odoo 100 gej baritsaa tavihgui biz dee, mash olon hun huleedeg gedgiig uuru harsan shuu dee. amjilt temtsel duusaagui shuu
4. 123 (зочин) | 2009-07-03 00:31:39
very nice
5. zochin (зочин) | 2009-07-03 00:39:14
daraagiinh ni hezee ve. goy zohiol bna.
6. ganaa (зочин) | 2009-07-03 09:01:17
zaabal ted eden setgegdel gelgui bichij bolohgui yum uu
huurhun zohiol shuu
7. sweet (зочин) | 2009-07-03 09:24:15
сайхан шүү санаанд оромгүйгээр үргэлжилсэн байна. Охиндоо амжилт хүсий одоо ч шуурхайлах байлгүй дэ томоос том амжилт хүсье.
8. tagm (зочин) | 2009-07-03 11:49:18
unshsan shyy...... sonirholtoi... gehdee zovhon osh avahaar bus, niigmiin tusiin tuld gedeg talaasaa haruulbal iluu zygeersen... Enenii omnoh byleg deer nileen honzognoson baidlaaar garaad baisiin
9. Emma_new | 2009-07-03 12:41:00
Goy boljiinoo Sienna amjilt
10. amatory (зочин) | 2009-07-03 12:53:55
Сонирхолтой л болоод байна. Дараагийн бүлгий нь гялалзуулахыг бодоорой Сиенна. Амжилт!
11. surne (зочин) | 2009-07-03 13:09:16
ho ug ni manaad bsan hernee ........... hediidee oruulchvaa nice bnaa urgeljleliig... plssssssss
12. zochin (зочин) | 2009-07-03 15:30:41
yrgeljleliig ni hurdan oruulaarai Sienna guijiina shyy
13. eenee (зочин) | 2009-07-03 15:59:18
Yun humuus yamar jagsaal hiihbolchvoo ......... urgeljleliin tesen yadan huleey
14. U_DraGoN | 2009-07-03 16:14:00
1
15. U_DraGoN | 2009-07-03 16:14:06
2
16. U_DraGoN | 2009-07-03 16:14:14
3
17. танхил | 2009-07-03 16:24:59
сайн уу? орж ирээд л уншаад байгаа шүү,
үргэлжлэлийг нь тэсэн ядан хүлээж байна, амжилт
18. хэлтэрхий (зочин) | 2009-07-03 16:41:42
18
19. Reader (зочин) | 2009-07-03 16:48:33
nice
20. River (зочин) | 2009-07-03 18:16:57
Хүн гэж муухай амьтан шүү.

УНших юмтай боллоо, уншлаа.. дахиад л уншихыг бодоод л шуналын хөх гал сүүмэлзээд л байхым аа, за хөө бичээд байгаарай хөө, тэсэн ядан хүлээгээд л байгаа шүү.

Тэвчээргүй улаан даавуу бол доо би гэж нэг хүн...
21. Czuka | 2009-07-03 18:22:27
гоё болоод л байна даа
22. 5nbuudal | 2009-07-03 21:17:37
bvr ih sonirholtoi bolj baina shvv
23. 5nbuudal | 2009-07-03 21:18:06
bvr ih sonirholtoi bolj baina shvv
24. tamiraaganbold | 2009-07-03 21:40:59
Goe bn shuu/
25. fabio (зочин) | 2009-07-03 23:19:09
bas 100 hurgeh heregtei bolloo, unshigchidaa seegi nemerleed baigaarai. U RDAGON shig l hehehehe
26. fabio (зочин) | 2009-07-03 23:20:15
DRAGON ALDLAA SORRY gehdee bas negeer ahiulsan ni saishaaltai hehehehe
27. babuschka (зочин) | 2009-07-04 02:35:34
гоё болоод л байна даа. бичээд байгаарай, тэсэн ядан хүлээгээд л байгаа шүү. амжилт
28. Berlin (зочин) | 2009-07-04 02:37:06
Huuhdiin togloomyn talbai deer barisan baischinguudyg bugdiin nuraagaarai!!!Goyo, Amjilt
29. Hagarhai (зочин) | 2009-07-04 02:42:21
Ter hunii gazar bulaagaad baischin bariad baigaa erhemuudiig nuudgainuudtai yavj baigaad abtyn osold oruulaad, manai "Delbelegchid" amrah zav uguud... Goyo bicheed baigaarai. Udurt olon udaa orj usdeg schuu.
30. Zochin (зочин) | 2009-07-04 02:44:22
Zav ni oldvol Sienna maani hurdan bichih bisdee. Tesen yadan huleej baina.
31. Berlin (зочин) | 2009-07-04 02:45:18
1
32. Berlin (зочин) | 2009-07-04 02:45:51
2
33. Berlin (зочин) | 2009-07-04 02:46:27
3
34. Berlin (зочин) | 2009-07-04 02:46:52
4
35. Berlin (зочин) | 2009-07-04 02:47:16
5
36. Tuya (зочин) | 2009-07-04 16:49:15
20-d yasan ineedtei yum bichee ve?tevcheergui ulaan daavuu baihdaa ch yahav dee.hehe.Urgeljleliig ni eder bur haraad orj garaad baigaa shuu.
37. Hapcap (зочин) | 2009-07-05 02:07:07
38
38. Hapcap (зочин) | 2009-07-05 02:07:28
39
39. Bundan (зочин) | 2009-07-05 13:12:07
yoo, yaasan yadargaatai urt duusdaggui nurshuu savangiin duuri ve?
40. fabio (зочин) | 2009-07-05 16:38:34
sienna amlasan bol tuunde ehur... 14-r heseg deer: setgegdel 100 hurchihvel udur bolgon oruulaad duusgalaa .. gesen biz dee?? tegvel tend heden setgegdel orson baisan be?
41. turuo | 2009-07-05 17:57:13
zaza. hurdan
42. aaaa (зочин) | 2009-07-06 11:45:11
Би сайхан төгсгөлд дуртай. Бас итгэж найдан амьдрах дуртай. Ирж яваа цаг юм чинь сайхан төгсгөл хүлээж байгаа шүү
43. altargana | 2009-07-07 02:46:14
сүүлийн хэдэн бүлгийг бөөндчихлөө...гэтэл бас яагаа ч үгүй байнаа, хүлээж байяаа
44. turuo | 2009-07-07 14:50:40
hurdlaachee
45. turuo | 2009-07-10 09:30:15
юмаа оруулаач ээ. 100 хүрэх хүрэхгүй нь энд ямар хамаатай юм бэ.
46. mina (зочин) | 2009-07-10 23:56:37
goy shoo.
47. mina (зочин) | 2009-07-10 23:57:11
sienna gogo
48. dream (зочин) | 2009-07-11 16:34:24
hi bayarlalaa, daraagiinhiig ni hurdan oruulaarai
49. zulaa (зочин) | 2009-07-15 13:52:47
uneheer goyo ymaa hurdan daraa daraagiin bulgee tawiarai huleej baina
50. Zul (зочин) | 2009-07-15 15:39:21
hurdan uil ajillagaag ni ehluuleechee
51. moon666mn | 2009-07-19 21:17:12
oroogui l bh shiv dee huleeseer bgaad computeriin maani delgets tsoorloo shd e
52. Khooye (зочин) | 2009-07-20 10:20:26
Yadargaa mini ee urgeljlelee khurdan bicheed naad zokhioloo duusgaach. Dakhij l chinii zokhioliig unshikhgui yum shuu
53. tuyaga (зочин) | 2009-07-20 11:58:50
Sienna yagaad bid hediig huuraad alga bolchvoo. Zohioloo unshiy aa.
100 seegii gecheed odoo uuruu tag alga bolooskii.
54. zulaa (зочин) | 2009-07-20 14:49:29
яасан бэ одоо хүртэл ороогүй байгаа юм уу. олон хоног хүлээлээшдээ.
55. turuo | 2009-07-21 20:50:05
zaza. seinna hongor ih zantai bolj bgaa yum biz dee/
56. turuo | 2009-07-21 20:50:49
ta nar 100 setgegdel uldee teguul bichne. ain.
odoo bainga ooriig nhuleej unshdag mani met hen ch bish yum bnashd
57. Ruffy (зочин) | 2009-07-22 10:00:51
57
58. Ruffy (зочин) | 2009-07-22 10:01:12
58
59. RUffy (зочин) | 2009-07-22 10:01:30
59
60. Ruffy (зочин) | 2009-07-22 10:02:25
60 bolgochloo shu uuchlarai Sienna urgeljleliig n unshix geed tesehgui bolxoor arga algaa
61. НарСар (зочин) | 2009-07-22 14:30:33
Дэлбэлэгч урсчихсан юм уу?

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.