Арвандөрөвдүгээр бүлэг
Нэг сар гаран хугацааны дараа түүний эзэмшлийн газраас хашааг нь хурааж байгааг тэрээр хорсол дүүрэн нүдээр холоос ажиж өдөржин машиндаа ганцаараа суужээ. Өчигдөр түүний захирамжийг хүчингүйд тооцсон шүүхийн тогтоол гарсан аж. Шүүгч нь уулзахгүй хэсэг зугтаж байгаад аргагүйн эрхэнд өглөө гэрээсээ ажилдаа явах замдаа хамгаалагчдад нь баригдан түүнтэй уулзахдаа цаанаас шийд ирчихсэн байсан болохоор ийм шийдвэр гаргахаас өөр аргагүй байсан гэж дорой дуугаар өчжээ. Цаанаас ирсэн шийдвэрийг мөн л захирамж гаргасан хүршгүй өндөр албан тушаалтан ирүүлсэн бололтой.
Харин газар дээрэмдэгч этгээдийн хүмүүс хууль ёсны гэж өчигдөр батлуулж авсан захирамжаа авчран, төрийн цагдаагаар хамгаалуулж байгаад хашааг нь хэдэн хэсэг болгож нураан эвдлэж байгаа нь энэ. Болно бүтнэ хэмээн хундага тулган сэтгэлийг нь тайвшруулан өчигдөрхөн хамт сууж байсан бас нэгэн эрхэм утсаа салгаад хаашаа ч юм алга болж өгчээ. Хэд ч хонолгүй юу л болоогүй мэт ажил дээрээ сууж байна гэдэгт тэр итгэлтэй байв. Дээрэлхүүлж, дэндүү ихээр доромжлуулсандаа тэрээр цус гартал уруулаа хазлан сууж байгаад нэгэнтээ санаа шийдэн гэр өөдөө яаран зүглэн одлоо. Газрын шинэ эзэмшигч нь түүнийг хэрүүл шуугиан гаргалгүй чимээгүй алга болсныг ингэх л ёстой хэмээн дээрэнгүй зангаар бодон, барилгын ажлаа түргэн эхлүүлэх удирдамж өгсөн байв.
Уурандаа багтрах шахан гэртээ ирсэн тэрээр гуравдугаар хорооллын нэгэн дэлгүүр орж, хийц загвал материал муутайвтар гэмээр хувцас, саарал пүүзний хамт худалдан аваад өнөөх шийдвэр гаргасан шүүхийн үүдэнд бүтэн нэг сар ядруухан хүний дүрээр эргэлджээ. Ийнхүү тэрээр шүүхийн буруу шийдвэрийн золиос болсон, хохирлоо нөхөн төлүүлж чадаагүй, өмгөөлөгч хөлслөн авах төлбөрийн чадваргүй, хилс хэрэгт сэрдэгдсэн арав гаруй янз бүрийн хүмүүстэй ганцаарчлан танилцсан төдийгүй бүгдэнд нь чин сэтгэлээсээ туслан асуудлыг нь шийдвэрлэж өгсөн байжээ. Түүний дотор өөрийнх нь нэгэн адил зуслангийнхаа газрыг танихгүй айлд алдсан хэргээр шүүхийн хаалгыг татаад урамгүй буцсан нүдний шилтэй даруухан бүсгүй ч багтсан байв. Тэрээр түүний сэдсэн хэргийг шүүрэн авч хамгийн голлох нөлөө үзүүлэн идэвхтэй оролцож эхэлжээ. Бүсгүйн өндөр настай эцэг нь олон жил гарсан зуслангийн газраа алдаад даралт ихэссэн хэдий ч, охин нь тун удалгүй өөрийн нэрээр өмчлөн авсан газрын гэрчилгээг авчран үзүүлжээ. Залуу мөнөөх газрыг авсан эзнээс нь үнэ цохин худалдан авч өгсөн аж. Бүсгүй хамгийн хэцүү ажлуудыг өөртөө хуваарилан амжилттай гүйцэтгэдэг болсон төдийгүй, "Дэлбэлэгч -1"-ийн төлөвлөгөөнд үнэтэй хувь нэмэр оруулсан байлаа.
"Дэлбэлэгч -1"-д орсон бүх хүмүүсийг цалинжуулжээ. Гэхдээ л цалинтай цалингүй түүний цуглуулсан хүмүүс үнэнчээр зүтгэж байв. Тэд өөрийн танилын хүрээнээсээ итгэл даах, шийдвэрлэх асуудал үүссэн, төлөвлөгөөнд хэрэгтэй хэд хэдэн хүмүүсийг олж "Дэлбэлэгч -1"-д нэгтгэх асуудлыг хариуцаж байсан ч тэрээр өөрөө биечлэн тэсэлгээний шилдэг мэргэжилтнүүдийг уул уурхайн байгууллагаас цуглуулан авахыг илүүд үзлээ. Ингээд тэрээр өөрөө болон түүнтэй хамт тав зургаан жил ажиллаж буй итгэл даасан андууд болсон гурван бие хамгаалагч, нэг жолооч нийт 31 хүн "Дэлбэлэгч -1"-д багтсан аж. Тэслэгээний бодисуудад, сануулгуудыг хэвлүүлэх, улсын дугааргүй бүртгэлгүй хуучин автомашин худалдан авах зэрэг ажлуудыг хуваарилан авч гурван баг гадаад орныг зорин одож бараг сарын дараа анх бүрэн бүрэлдэхүүнээрээ хурлаа хийснээр "Дэлбэлэгч -1" бий болсон байв.
Хууль бус байдлаас болж хохирсон сэтгэл нь тэднийг юунаас ч илүүтэйгээр нэгтгэж байсан болохоор нууцыг бүгд чандлан сахиж, гэр бүлээсээ хүртэл нууж байсан нь мөрдөн байцаалтын явцад ил болжээ. Одоо нэгэнт үндсэн бүлгээс хорин нэгэн хүн баривчлагдсан байлаа. Зөвхөн сануулга хэвлэх, тараах, мөнгөн хохирлыг нөхөн төлөх ажлын бүлгийнхэн тэр чигээрээ баригдалгүй үлдэж чадсан байв, нүдний шилтэй даруухан бүсгүй энэ бүлгийнх байсан ажээ. Хэсэг хэсгээрээ хамтран ажиллахдаа бие биеэ сайн мэдэж авсан хэдий ч бүгд уулзах уулзалтан дээр бие биеэ нэрээр нь дуудах, танилцах хориотой байлаа. Чөлөөтэй ярилцаж, санал бодлоо солилцож байсан хэдий ч бүгд амны хаалт, цагаан саравчтай малгайтай уулздаг байсан болохоор тэдний бүлгийн хэнийг нь ч гэсэн ам зургаар дүрслэхэд хэцүү нөхцөл үүсжээ. Мөн бусад бүлгээс гурван бие хамгаалагч баригдалгүй сугаран үлдэж чадсан бөгөөд, харин жолооч аяны цүнхээ авч гэртээ жаахан саатаад үүдэн дээрээсээ баривчлагдсан байлаа.
Ганц худгийн гадаа хэд хэдэн жип машин шороо манарган тоормослолоо. Бүгдэнгээс нь битүү зэвсэглэсэн хамгаалагчидын хамтаар байшингаа дэлбэлүүлсэн эрхмүүд бууж ирэх нь тэр. "Дэлбэлэгч -1"-ийн гишүүдтэй тооцоо бодохоор хүрэлцэн ирсэн нь энэ...

Сэтгэгдэлүүд:
Эхнээс нь эхлээд бүгдийг нь уншсан. Нээрээ арай ихээр оруулж болохгүй юм уу.
uneheer sonirholtoi bolood l zav garmagts l uhashiideg bidniigee bas bodooroi.
za 3 seegii nemerlev,, olnyg duuraij,,,
тэгэхгүй шүү хурдан оруулаарай хэхэ
Chinii awiyasiig unelj buteeliig unshih gej huleedeg unshigchddaa iim ug helj bolohgui bhoo.
Chinii awiyasiig unelj buteeliig unshih gej huleedeg unshigchddaa iim ug helj bolohgui bhoo.
Дараачийнх нь ????
Найз нь Монгол яваад бараг 1 сар болоод ирлээ ш дээ.
Тэгээд л мартсанаас мал мэнд уүү гэдэг шиг л дэлбэлэгчээ уншаад л кайф тай нь аргагуй сууж байхын энд.
За тэгээд дараа дараагийхыг нь бичээд байгаарай, бид ч гэсэн ганц чадах сээгийгээ бичээд л байж байх даа хөө.
Ар араасаа сээгийгээ үлдээгээд явчаарай хүмүүсээ.
Хэдүүлээ Сийнаа гийхаа хөдөлмөрийг ингэж л үнэлнэ шүү дээ, айн?
100 setgegdeld chiny amjaad bagtchihya.
Мань эхлүүлэгч залуу өөрөө хил давж зугтаад бусад нь баригдаад хоцорч байгаа нь жаахан тиймхэн юм уу даа, гэхдээ учир нь олдоно биз дээ.
Сиэнна хөө бичээд байгаарай.
яая даа байз
Сэтгэгдэл үлдээх: