"Дэлбэлэгч-1" (адал, явдал зөгнөлт өгүүллэг-12)

Арванхоёрдугаар бүлэг

Оройн есөн цаг гэхэд хөлсөө асгартал ажилласан мэргэжилтнүүд тэсрэх бөмбөгийг сая нэг аюулгүй болгож чаджээ.Гэртээ байсан бүх хүмүүс шуурхай сурвалжлагыг хүлээн авч үзэхэд барилгын эзэн магнайгаа хагартал баярлан маасайн байж ярилцлага өгч байв.  Тэрээр одоо "Дэлбэлэгч-1"-ээс айх зүйл байхгүй гэж ам бардам хэлж байлаа. Есөн цаг гучин минутад тусгай мэргэжилтнүүдийн баг гадны хүнгүйгээр хорь орчим минут зөвлөлдөхийг хүсчээ. Тэд яг есөн цаг гучин минутад зөвлөгөөний өрөөнөөс гарч ирэв. Түрүүний баатруудад тооцогдоод байсан төрх байдал нь арчигдан үгүй болсон нь хэн бүхэнд илт байв. Ахлах мэргэжилтэн түүнийг тойрон зогсох цагдаагийнхан болон барилгын эзнийг нэгэнтээ тойруулан хараад урт амьсгаа аваад барилга дэлбэрнэ гэх нь тэр.

Үүнийг сонссон хүмүүсийн царай бүгд хувхайн цайж, барилгын эзэн залуу гаслах мэт авиа гаргаад ойролцоох сандал дээр тэрийн сууж үсээ арзайтал нь базалж эхлэв. Ахлах мэргэжилтэн тайлбараа бүгдэд ойлгогдохоор хэллээ. Аюулгүй болгож чадсан энэхүү тэслэх бөмбөгийн хүчин чадал нь барилгын хэсгийг нь л нураах хүчин чадалтай болохыг бид олж тогтоолоо. Одоо дахин өөр нэг буюу хэд хэдэн тэсрэх бөмбөг барилга дотор байрлаж байгаагаас гарцаагүй. Өнөөдөр бид өөрсдийн хамгийн дээд хүчин чадал, боломж бололцоогоороо ажиллаа. Гэхдээ одоо дараагийн тэсрэх бөмбөгийг олж илрүүлсэн ч гэлээ аюулгүй болгож, барилгаас салгаж авч амжихгүй болов уу. Гэсэн ч бид сануулгад дурдсан цаг буюу шөнийн нэг цаг хүртэл тасралтгүй ажилласаар байх болно. Харин урдчилан сэргийлэх арга хэмжээг одооноос эхлэн авч, барилгын эргэн тойронд байх харуул хамгаалалтын аюулгүй байдалд анхаарал тавихыг хүсч үгээ дуусгалаа.

Мэргэжилтнүүд дахин ажилдаа орлоо. Тун удахгүй сануулгад заасан хугацаа ойртож байгаа ч гэсэн тэд бууж өгөлгүй ажлаа дахин эхэлжээ. Харин тусгай группынхан байцалтынхаа арга хэлбэрийг чангаруулж эхэлжээ. Тэднийг өнөөдөр дэлбэлэхээр зэхсэн барилга дахь тэслэх бөмбөгийн тухай бүх мэдээллийг нуун дарагдуулалгүй үнэнээр нь мэдүүлэхийг шаардсан ч бүгд хэлэлцсэн мэт огт мэдэгүй, сураг ч дуулаагүй хэмээн тас мэлзсэн хэвээр. Баривчилгаа дахин үргэлжилж тэдний ар гэрийнхэн, гэр бүлээс нь сэжигтнээр татан байцаахаар шийдэв. Сэтгэлзүйн хүнд дайралтуудыг байцаалтын явцад ашиглах шийдвэр гарчээ.

Дөрвөн сартай хөхүүл хүүхэдтэй эхнэрээ ганц худгийн гэрэлгүй, өмхий өрөөнд хоригдож байгааг харсан залуу тэсгэл алдан анхны мэдүүлгийг өгч орхижээ. Энэ үед цаг шөнийн арван нэгэн цаг есөн минут болж байв. Мэдүүлгийг эхлэсэн дор нь тэр дор нь тушаал гарган мэргэжилтнүүдийн багийн эрлийг зогсоох шийдвэрийг гаргав. Мөнөөх залуу тэсрэх бөмбөгийг хүлээн авч суурилуулдаг гол дөрвөн хүний нэг байсан бөгөөд барилгад дахин хоёр бөмбөгийг суурилуулсны нэгийг нь баригдаж байсан хананы дунд нь байрлуулсан болохоо хүлээжээ. Ханын хэсгийг эмтлэн авч, бөмбөгийг байрлуулаад гадуур нь цемент цутган хатаасан тул түүнийг илрүүлсэн байлаа ч гэсэн аюулгүй болгохоосоо нэгэнт өнгөрсөн гэж мэдүүлжээ. Ханыг яаж ч ховхлох гэж оролдсон бай барьцалдан хатсан нэг л утсыг хөндөх юм бол хүнтэйгээ хамт тэсрэх болно.

Мэдүүлэг шөнөжин үргэлжиллээ. Хэргээ хүлээсэн залуугаас авсан мэдүүлгээр бусдыг нь хөөн байцаахад хавьгүй хялбар болж эхэлж байв. Хэргийн гол нь хэн тэднийг санхүүжүүлж, их хэмжээний тэсрэх бодисыг оруулж ирсэн гэдэг хамгийн ихээр сонирхол татаж байв.

Тэнгэр баганадах мэт тоос тоосонцор үүсэн, чих дүлийрэм дуу гаргаж хүүхдийн тоглоомын талбай эзэлсэн шинэхэн барилга сууриараа нуранги болон хувирч, "Дэлбэлэгч -1" хэлсэн цагтаа мөнөөх барилгыг хумхийн тоос болгон хувиргав. Бүрэн баригдаж дуусаагүй болохоор хохирол бага амссан захирал чадуулсан уур хорсолдоо багтран шахан, баригдсан хэдийг бүгдийг нь шоронд нь цааш нь харуулахаар ам өгч байлаа. Харин цагдаагийнхан дараагийн хэрэг гарахгүй гэдэгт итгэлтэй байв.

Тусгай группын байцаалт, мөрдлөгөөр дараах зүйлс ил болох нь тэр.

Сэтгэгдэлүүд:

1. Selenge (зочин) | 2009-05-27 23:25:54
1-t

Дараагийнхыг нь хүлээгээд унтаж чадахгүй нээ.
2. tamiraaganbold | 2009-05-27 23:29:10
2t
3. tamiraaganbold | 2009-05-27 23:29:54
Би дэлбэлэгчийг дэмжиж байгаа шүү. Хүний амь л битгий хохироосой гэж бодоод байгаа
4. mamo (зочин) | 2009-05-27 23:32:13
hehehe manaj bgaad unshla daa
5. Gorzook (зочин) | 2009-05-28 00:05:24
yo ingej buunuur ni unshih chin harin yostoi saihan um baina. Sienna min ter delbelegch zaluuchuudiin zorilgiig bieluulne shuu. Buuj ugch bologgui shuu.
6. U_DraGoN | 2009-05-28 00:18:49
5t
7. chinbaa (зочин) | 2009-05-28 02:23:20
6t
8. Czuka | 2009-05-28 04:12:54
нээрээ л хань ижлээ зовж байгааг харсан ямар ч хүн ам алдана л даа ялангуяа монгол шиг хүний эрх энэ тэр байхгүй газар бүүр ч аймаар байна биз.. нэг хүн ам алдахад араас нь бусад нь шууд чирэгдэх байх даа зайлуул... за дараагийнх нь тэсэн ядан хүлээе.. Амжилт Сиенна!!!
9. Sienna_mn | 2009-05-28 08:55:01
Selenge ямар гавшгай юм бэ. Хэд хоног нойргүй явах гээгүй юм бол эртхэн унт даа

tamiraaganbold тийм үү, би бас дотроо чимээгүйхэн дэмжээд л байгаа, харин тиймээ.

mamo за тэгвэл баяр хүргэе ээ
10. Sienna_mn | 2009-05-28 08:57:19
Gorzook аа бас зальтай уншихгүй байж байгаад бөөнөөр нь уншсан байх нь ээ.

U_DraGoN 6д

chinbaa 7д

Czuka баярлалаа, харин тиймээ мэдүүлэг өгөхгүй ч гээд яахав дээ тиймээ
11. chin_xusel | 2009-05-28 08:58:52
ёоооёёёё Сиенна бушуухан дуусгачихаа. Хүлээх хэцүү байна аа
12. Sienna_mn | 2009-05-28 09:07:13
chin_xusel хэлээд юүхэв ээ. Одоо 3 юмуу 4 бүлгийн дараа дуусах байх. Гэхдээ дуусангуут дахиад л нэг урт зохиол эхлэнэ шүү дээ. Тэгээд ч би хурдан бичих биш хэхэ, яана даа
13. Search me duck | 2009-05-28 09:27:19
ЯМар их хүлээв ээ.
14. Sienna_mn | 2009-05-28 10:02:22
Search me duck харин тиймээ
15. sweet (зочин) | 2009-05-28 10:09:26
ёох, яг оргил дээр нь тасалдаг зальтай дэлбэлэгч шүү энэ Сиенна нээрээ тэгээд л шурд гэж орж ирээд л шурд гээл гараад явчих юмаа. Амжилт хурдан дуусгаарай дараагийнхыг хүлээж байгаа шүү.БИД /it means all readers/
16. turuo | 2009-05-28 10:14:36
hezee ed nariig nemj orhio we.
17. Sienna_mn | 2009-05-28 11:04:04
sweet минь дээ, би тийм зэвүүншд хэхэ. Удахгүй оруулж баярлуулнаа. Өнөө орой ч магад

turuo би ажилсаг юм болохоороо өчигдөр оруулчлаа
18. namy_kiss | 2009-05-28 11:52:27
ymr sain yum be muusain barilganuudiig delbeleed hayh heregtei shd ee tee?
19. eegii (зочин) | 2009-05-28 13:06:55
Өнөөө орой ч магад гэсэн шүү sienna эгч ээ (өөрийг чинь хэдтэйг мэдэхгүй болхоор) хүлээгээл сууж байя дараагийнхийг
20. Gerelte (зочин) | 2009-05-28 14:18:50
sain u yu bna da hu ymar udaan bichdeg ym be hvleeseer bgaad emee bloh ni ee gehdee ymar ch bsan delbelegch-g demjij bga daanch amarhan barigdlaa daa gol hvniig ni oloogvi bga biz de tegeheer ymar ch bsan zorilogodo hvrne gej naidaj bga shv
21. fabio (зочин) | 2009-05-28 15:08:00
yag namaig garlaa gemegts l oruulj bgaam daa ene sienna.. laitain neeree... hechneen ih sahij "haalga uudiig" ni ongolzuuldag geech....
22. eenee (зочин) | 2009-05-28 17:23:35
uu ter zaluu odoo yamar hunashgui nuhur ve ...... delbelegchiig barag bariad ugchluu . bi lav bsan bol hezee ch barij uguhgui bsaan gj ....
23. Sienna_mn | 2009-05-28 19:01:22
namy_kiss хүүхдийн тоглоом дээр барьсныг бол дэлбэлээд л байх хэрэгтэй

eegii харин тиймээ хурдан оруулаад дуусгамаар байна

Gerelte харин яалт ч үгүй баригдаж орхилоо доо, юун хурдан эмээ болдын хэхэ

fabio харин тиймээ чамайг гарахыг хүлээж байгаар, гарангуут чинь бушуухан оруулчлаа

eenee харин хэргээ жаахан хурдан хүлээгээд эхэлчихлээ
24. aagii (зочин) | 2009-05-28 20:07:34
yoyo delbelegchiig huleegeed taiwan ch bj chadahaa bailaa.Hairan yum barigdchihlaa.Bi ug ni delbelegchiin ulaan fan Guijiiiiiinaaaa
25. HapCap (зочин) | 2009-05-29 00:47:30
Teselj delbelmeer baina sh dee...
26. Sienna_mn | 2009-05-29 09:50:02
aagii би ч бас дэмжигч тэгсэн чинь баригдчихлаа

HapCap сая тэсэллээ шдээ хэхэ
27. ha ha ha (зочин) | 2009-05-29 10:13:52
тэслээд бай тэслээд бай баригддаг нь жаахан онцгүй баЙНА.Дараагийнхийг нь гялалзуулаарай сиенна амжилт хүсье
28. HapCap` (зочин) | 2009-05-29 13:44:27
Bodit baidal deer im baival ene muu gazriin naimaachihd, luivarchin companiin zahirluud budaa. Manai horoolold l gehed manai surguuliin holbombogiin talbaig sport complex bolgono eed wako-n heruul bolson. Bas surguuli, tsetserleg 2n hoorond oprhiin emneleg geed mashin oroh zamiig ni haagaad hoshin shogiinhon bas bus humuuus baishini barichihsan. Gal garval yah yum buu med. Deldebeleed talbaigaa avah yum san.
29. uchra; (зочин) | 2009-05-29 14:52:58
hey sienna egchee gyals daraagiinhig ni oruulaarai bi bvr barag hamt delberch bh shg bn k.k.k.
30. Utenok | 2009-05-30 12:19:38
Hairan baishin hairan mongo ... kk
31. amjiltnet | 2009-05-30 18:27:35
Hi, blogiin chini handaltiig usguj ugii.
32. btsn (зочин) | 2009-06-02 11:11:25
хүүш л дээ
жаахан хурдан оруул л даа.
бүүр тэвчихгүй нь ээ
33. sina (зочин) | 2009-06-03 22:32:59
hi sienna egchee bi bs neg blog sayhnaas hotolsiin tegeed bichled oruulsah gsn chin krilleeer bichij boldogui angli usgeer l bolood bhiin yaj mongol pontiig n gargadag bolgoh uu zaawal hariu bicheerei
34. btsn (зочин) | 2009-06-04 09:01:23
Sina-д
Чи энэ асуултаа мэргэжлийн таньдаг хүнээс асуучих
Sienna-г бид энийг нь л түргэн бичүүлмээр байх юм.
35. zochin (зочин) | 2009-06-05 10:29:32
За за шинэ бичлэг оруулахы нь хүлээвэл үнэн бүтэхгүй юм байна дөө... Хэдэн сар дамжиж уншиж байж чиний зохиол дуусах вэ Сиенна? Тэрийгээ хэлчих амар зүгээр... Яагаад ингэж удаж байгаагаа хүртэл тайлбарлаад хэлэхэд яадаг байна? Дараа дараагийн шинэ зохиол бичээд эхэлвэл хурдан уншина гэсэн итгэл үнэндээ алга болж байна..
36. xxx (зочин) | 2009-06-05 13:07:57
За за би цаашдынх нь зохиолыг нь яриад өгчих үү аан?
эсвэл sienna өөрөө бичих юм уу?
хурдан оруул л даа
37. uchral (зочин) | 2009-06-06 22:23:10
siennahan minidee 13aa gyalalzaachee
38. xxx (зочин) | 2009-06-08 10:47:40
Одоо нэгмөсөн үлдсэн бүх барилгуудыг нэг дор дэлбэлчихвэл таарна. Тэгэхгүй бол хүмүүсийг чинь бариад эхэллээ шдээ Тэгвэл тэр хууль гуулиа гаргаж магад
39. fabio (зочин) | 2009-06-08 23:07:06
bichsen ognoo 5-29... ehnii setgegdel 5-27???????????
today heden be?? arai l urt amarch bn bish uu? senna bicheerei huu
40. Part1zaN (зочин) | 2009-06-09 10:54:12
сиенна маань блогоо хөтлөхөө больж байгаа биш байгаа даа? Их удан байж ордог болжээ.
41. miibu (зочин) | 2009-06-11 11:46:09
bichvel guitseej bicheed bichihgui bol blog -oo ustgamaar yum
42. amatory (зочин) | 2009-06-12 16:17:55
oo odoo boltol bicheegui yum uu. 41-tei sanal neg bna.
43. hopeless (зочин) | 2009-06-13 20:16:28
eniig deeres neg harii gej bodood bsiimaa, tehdee ene nilen deer bichigdsen baishd, uregjluuleeguil bgaamu
44. Part1zaN | 2009-06-16 15:35:17
Өнөөдөр гэнэт санаад 2,3 бүлэг тавьчихсан байх гээд санаад ороод ирсэн чинь бахь байдгаараа. 1 үсэг ч нэмээгүй байна ш дээ. Үүнийг дуусгачихвал дахин зохиол хүлээж уншихгүй. хэхэ . Хүлээх нь жаахан ....
45. Dorjsuren (зочин) | 2009-06-17 20:28:15
Urgeljleliig ih udaan huleelee. Udaalgui tavihiig bodooroi.
46. Part1zaN (зочин) | 2009-06-19 11:11:39
энэ сиенна яагаад алга болчихов оо? Хүлээгээд байдаг
47. ppp (зочин) | 2009-06-23 11:08:37
Хүүш ээ энийгээ үргэлжлүүлж бичихгүй бол эндээс чинь хуулж аваад өдөр тутмын сонинд зарлаа шүү
Одоо сонгууль дуусчихсан материалаар цангаж байгаа тэгээд ч Элбэгдоржийг гарсан болохоор иймэрхүү зүйл хэвлэхдээ дуртай л байх болно
48. Part1zaN (зочин) | 2009-06-24 11:55:06
Энэ Сиенна хааччихав аа. Амралтаа аваад зугаалаад явчихсан уу?

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.