Тэр уурлачихжээ

Богино өгүүллэг

Тэр уурлачихаж. Яасныг нь мэдэхгүй ч нэг харахад уурлачихсан байх нь тэр. Эргэн тойрноо сайтар харсан боловч уурлахаар юм юу ч олж харсангүй. Гайхширлаа. Яриандаа болоод хэзээ уурласныг нь, уурлаад хэр зэрэг удаж байгааг нь мэдээгүй байлаа би. Бодлоо. Ерөөсөө уурыг нь гаргая. Уурлуулж лав болохгүй. Ууртай байна гэдэг чинь сайхан юм биш шүү дээ. Сайхан санаа олсондоо баярлав. Уурыг нь гаргаад хөгжөөгөөд өгье тэгвэл.

Өмнө нь очиж зогсоод Евгений Онегин дуурийн Ленскийн дуулдаг хэсгээс уянгалуулан дуулав. Болсонгүй. За хоолой хүрээгүй байх нь.

Үл мэдэх цэцэгхэн хотхонд нэвтрүүлгийн өхөөрдөм хэсгээс жүжиглэв. Тоосонгүй. Үнэмшилгүй харагдаж.

Хунт нуурын гоцлол хэсгээс бүжиглэж үзүүлэв. Ундууцсан царай. Хувцас нь тохиромжгүй байснаас тэр юм болов уу.

Хөлөөрөө агаарт тогтож, гар дээрээ тулж үзүүллээ. Уурласан хэвээр. Би гайхширав.

Мост унах гэж оролдож байгаад газарт унаж орхив. Босч суухдаа би сая нэг ядарснаа мэдрэв. Түүний өмнөөс холдож буланд байх сандалд түр амрахаар суулаа.

Чив чимээгүй хэсэг амрав. Гайхалтай нам гүм амар амгалан намайг эзэмдэх нь тэр. Би жаргалтай байгаагаа гэнэт мэдрэв. Бурхан минь нам тайван байдал гэдэг чинь ийм дурлахаар агуу зүйл байжээ.

Би уурласан шалтгааныг сая олж мэдэв. Түүний амар амгалан, нам гүм байдлыг би байнга хулгайлаад байгаа юм байна шүү дээ.

Хэсэгхэн амран суух агшинд тэр босч ирлээ. Аль хэдийнэ уур нь гарсан харагдана. Би баярлан үсрэн босоод ам хуурайгүй элдвийг хүүрнэж гарав.

Нэг хартал тэр уурлачихаж...

 

Сэтгэгдэлүүд:

1. Sienna_mn | 2009-05-27 10:40:12
Заа бараг анх удаагаа ийм богино нэг хуудас хүрэхгүй өгүүллэг бичиж байна даа. Хэлэх гэсэн санаагаа ил гаргаж чадсан болов уу. Санаагаа хуваалцаарай уншигчдаа
2. chin_xusel | 2009-05-27 10:46:20
санаа чинь мэдэгдэж байна аа надад ч гэсэн ийм үе тохиолддог болохоор их сайн ойлгож байна. сайхан болж
3. Search me duck | 2009-05-27 10:52:08
Хэхэ нээрээ амар амгалан байдал ч сайхан шүү...
4. Ангараг | 2009-05-27 10:56:16
хэхэх,
хөөрхөн бичиж.

"Хэнэггүй дурлал"-ыг саяхан ахиж уншсан. Хөөрхөн хөнгөхөн зохиол шүү.
АМЖИЛТ шүү, анд мээнь.
5. sunshine (зочин) | 2009-05-27 10:57:05
маш сайхан ойлгомжтой бичсэн байна
6. Sienna_mn | 2009-05-27 11:06:43
chin_xusel баярлалаа андаа

Search me duck тийм шүү

@ngarag баярлалаа, хэнэггүй дурлалаа би нээрээ өөрөө бас хааяа уншдаг юм. Бас л хөгжилтэй дээ хэхэ

sunshine баярлалаа найзаа
7. Boldhuyag (зочин) | 2009-05-27 11:18:44
Thanks Sienna. Huurhun oguulleg bna. Teselj delbeleed bga yavts yagaad udaashraad bnaaaaaaaaa??? :-)
8. Я.ОДГЭРЭЛ | 2009-05-27 11:26:15
АМАР ТАЙВАН АМЬДАРНА ГЭДЭГ ЧИНЬ ЖИНХЭНЭ АМЬДРАЛ БАЙХГҮЙ ЮУ.
9. Я.ОДГЭРЭЛ | 2009-05-27 11:26:49
ХАМГИЙН СҮҮЛД УУРЛУУЛЧИХДАГ НЬ ХӨӨРХИЙН. ХЭ ХЭ
ГОЁ БИЧЖЭЭ.
10. Sienna_mn | 2009-05-27 11:31:16
Boldhuyag өнөө орой 10 цагт дэлбэлэхээр сануулга өгсөн, цагтаа дэлбэлнээ

Я.ОДГЭРЭЛ баярлалаа, харин хөөрхий ойлгосон ч шинж байхгүй эхнээс нь дахиад л эхлэж байна даа. Дахиад дуугаа дуулах юм байгаа биз
11. embi | 2009-05-27 11:32:18
дахиад л учаарлачихлаа. Хаяа амар амгаланг мэдрэх сайхан байдаг юм
12. Sienna_mn | 2009-05-27 11:34:47
embi харин тиймээ, мэдсээр байж л давтаад, давтаад. Дараа нь гайхаад
13. sondor (зочин) | 2009-05-27 11:38:54
delbelegchee ehleed duusgii l daaaa
14. Я.ОДГЭРЭЛ | 2009-05-27 11:43:15
ХЭХЭХЭ.
15. Sienna_mn | 2009-05-27 12:03:47
sondor харин дундуур нь шинэ зохиол оруулмаар санагдаад. Дараа нь хадгалчихвал мартчих гээд
16. Эрдэнэт (зочин) | 2009-05-27 12:45:22
хорошо.короткий и конкретно.
17. JIooBдон | 2009-05-27 13:10:02
Далай ламын хэлсэн үг байдышдээ заримдаа дуугүй байх нь хамгийн сайн хариулт болдог гэж
18. Sienna_mn | 2009-05-27 13:24:55
Эрдэнэт талархлаа

ЛооВ мундаг үг шүү, манайхан бас дуугүй байх нь зөвшөөрний тэмдэг л гээд
19. Amatory (зочин) | 2009-05-27 14:17:22
Дэлбэлэгчээ уншмаар байнаа.
20. aagii (зочин) | 2009-05-27 15:14:07
Sienna
Delbelegchee huleegeed oruulahgui bolhoor chini uur hureed bjiisan chini huurhun uguulleg oruulchihaj.
Gehdee l hurdan delbeleed bai l daaSienne.
21. Sienna_mn | 2009-05-27 17:01:20
Amatory тэрийг чинь бичээд л байна шүү дээ

aagii аа бас таны уур хүрээд орхисон уу. Өнөөдөр оруулна аа
22. sweet (зочин) | 2009-05-27 17:23:39
хөөрхөн шүү яг ийм би нэг л мэдэхэд уурлачихсан байдаг, бас хар хүнээ уурлуулна кккк,голыг н олоод хэлчиж гэхдээ намайг амар тайван байлгаагүйгээс уурладагыг тэр мэдэх болов уу. Охиноо амжилт шүү үгүй ээ Дэлбэлэгчээ ккк
23. becky_p (зочин) | 2009-05-27 18:21:48
istoo goyo boljee. ene uurt chin tohioldson yum bish biz? hen negen amar taivan blgaagui yum bish biz? hehehe lag heret durlav
24. ЗОРИГТ8 | 2009-05-27 18:24:23
уурнь гардаггүй сонин хогвэ
25. Sienna_mn | 2009-05-27 18:30:33
sweet сайн уу. тэрэнд хэлэхгүй бол чиний өмнө дуу дуулсаар л байх болов уу хэхэ.

becky_p үгүй ээ. Бүр ийм сэдэв толгойд орж ирээд, далбэлэх зуураа биччихлээ

zorigt_8 харин одоо л нэг амар амгалан гэтэл, бүгд дахиад л эхнээсээ, дахиад л ууртай
26. *САЙХАН САНАА* | 2009-05-27 18:39:44
иймхэн юмнаас болоол уурлаал хажуухаа зовоогоол байвал хэцүү л дээ.

гэхдээ би өгүүллэг ойлгоогүй ч байж магад шүү..
27. Sienna_mn | 2009-05-27 18:47:57
*САЙХАН САНАА* хэхэ, тэгсэн ч байж магад. Хүн уурлахдаа биш, арай өөр санааг хошин хэлбэрээр гаргах гэсэн юм. Би л муу илэрхийлсэн бололтой
28. orgil_uul | 2009-05-27 19:24:31
delbelegch ni yaasiin
29. Sienna_mn | 2009-05-27 19:31:17
orgil_uul дэлбэлэгч нь тусдаа зохиол ийн
30. molor | 2009-05-27 20:27:15
Сиенна, сайн уу? Ёстой хөөрхөн бичжээ. Ингэхэд чи хаашаа нүүдэллэн ниссэн хэрэг вэ? Би Вимо дээр нэг сээгий үлдээсэн
31. Sienna_mn | 2009-05-27 20:41:36
Болроо эгч магтаж байна хэхэ, их баярлалаа.
32. amar amgalan, az jargal (зочин) | 2009-05-27 21:07:21
hehehe Chi yag bichsen bna. ih tsailgan, mash yria iim huuhnuud baidag sh dee Hund het anhaaral tavidag. Ter ni hund mash hezuu sanagddag hehe ih hoorhon boljee. heleh ug alga. hamgiin suuliin heseg, nogoo l uur hurem uchir utgagui yriagaa yriad bas uurluulchihdag... zasardaggui uym shig baigaan tee? chi ih hoorhon gargasan bna shuu Iim 2,3 humuus minii amidrald baidag uym. ih hezuu, heleh geheer gomdoochih geed, duugai baihar nervteed, az bolhod hamtran amidragch bish
33. lopo (зочин) | 2009-05-27 23:13:34
Huurhun buguud tovchhon mash goy ugvvlleg bn
manai nz ohin gadaad.Gadaaduud chin mglchudig boduul aimar open minded. Tegeed anmaig uurlahaar barag l yag l ene ohin shig urd min duulj bvjigledeg.Tegeh tusam n bi bvr shataad l... Haaya nadad amisgalah agaar uguuch guiy gej helmeer sanagddag.
zaluuchuuda gadaad nz ohin goy gj bitii bodooroi.Mgliinhoo taivan,ihemseg,aashtai murtluu setgeleere ohiduudiga sanaj bnshvvv.haaya mgl naiz ohintoi bsn ch boloosoi gj mash ih hvsdeg... Daanch ter maani nadaas hvvhed hvssen....
34. Rush | 2009-05-27 23:46:30
hehe minii hair bid 2 shig yum bshd.. bi dandaa l uurladag ter min dandaa argaddag...
35. Sienna_mn | 2009-05-28 08:59:51
amar amgalan, az jargal бас өөр санаа давхар байгаа ийм шүү, үглээ хүүхнүүд хүн уурлуулдаг гээгүй ийн шүү хэхэ

lopo ай даа бас нарийн асуудал байна даа, яаж шийднэ дээ чи

undak27 бас буруугаа мэдсээр байж давтаад байх вий гэсэн санаа байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг эргэлзээд явчих чинь
36. Orgil | 2009-05-28 10:23:21
amar amgalan bn gedeg saihan shuu..
37. tsets31 | 2009-05-28 10:34:00
xoorxon boljee sanaa ni oilgogdoj bn
38. erhtsas | 2009-05-28 10:44:16
" Миний амар амгалан байдлыг хэн ч алдагдуулах ёсгүй " гэж өөрөө өөртөө хэлчихээд л амар амгалан амьдрах нь наддаа л сайхан жаргал байдаг.
39. Sienna_mn | 2009-05-28 11:05:56
Orgil үнэхээр санал нэг

tsets31 баярлалаа андаа

erhtsas ай даа, хэлээд юухэв
40. amor | 2009-05-28 20:23:52
гоё санаа, их ярьвал ядраанаа залхаанааа хэхэ..
гэхдээ тайван амгалан байх гээл дүмбийчихээр уурлачихсан уу гээд байдаг ш дэ зарим нэг хажууд байгаа хүмүүсссс ..
Дэлбэлэгчийг чинь дуусахаар нь бөөндөж уншина гээд тойроод бгаа..
Дутуу юм уншихаар нэг л тиймхэн хүлээгээд л, уйтай байдгийн хэхэ..
41. Zulaa (зочин) | 2009-05-29 00:11:36
aan ingeed uurlaad baidgiin bna shd....Sanuulsand bayarlasan shuu Sienna...Taivan amralt uguud neg uznee....hehe
42. Sienna_mn | 2009-05-29 09:48:53
amor тийм үү, бас бөөндөж унших гээд байгаа юм бий вий

Zulaa хэхэ тэгээрэй
43. UCHRAL (зочин) | 2009-05-29 14:57:20
delbelegch tesreh bumbug bolj bsnaa genet chimeegui taivan nam gvm bolood yacan chni goe bnaa k.k. sienna egchee bi daraagiin baishin delberehiig tesen yadan hvleej bga shvv ok
44. Enhee (зочин) | 2009-05-30 11:38:50
Goe bolson bainoo. Yag heneggui durlal shig neg tiimerhuu oguulleguud ih goe shuu. Aja aja amjilt.
45. Utenok | 2009-05-30 12:24:56
Siena a zohiolo tsaasan deer bichij bgad niiteldeg ymu esuul shuud dor ni zohiogoood niitelchihdeg ymu, esuul buur deer zohioson zohioluuda niiteldeg ymuu?
zaza olon um asuuchihwuu?
46. Namara | 2009-06-01 21:31:12
Бодож явнаа үүнийг
47. nevtregch (зочин) | 2009-06-02 00:42:26
bie biendee anhaaral halamj tavij bna geed jvjigchin shig urd hoino ni orood l,esvel nogoo hvndee hairtaigaa medrvvleh gej bna geed eldev doloon yum hiij bhaar zvgeer l bodoh hugatsaa bolomj og gesen sanaa bga yum shigee
48. anime (зочин) | 2009-06-03 12:00:52
тэр гэдэг нь чи өөрөө биддэ, өөрийгөө тайвшруулах гэж бид элдвийг хийдэг ч яг үнэндээ нүдээ аниад тайван чимээгүй орчинд тавхан минут суухад л...
49. alchemist (зочин) | 2009-06-03 23:03:12
uneheeer goy oguulleg bolson bn shuu, bogino gehdee chas hiisen
50. deegii (зочин) | 2009-06-04 17:40:03
Сиенна чи тэгээдл овоо хүн шиг байж байснаа усанд хаясан чулуу шиг алга болчихиймаа. Тэвчээрийн сулрал гэдэг шинэ өвчинтэй болчих гээд байна шдээ. энэ муу хэдэн уншигч нар чинь. Дэлбэлэгчээ хурдан тавиачээ хө.
51. fabio (зочин) | 2009-06-14 19:35:48
uuuuhahaha haana yavnaa. eren survaljilj bn....
52. Utenok | 2009-06-14 22:37:54
Sienaaaaa amidu ,,,,,,,,
53. Isidora | 2009-06-14 22:46:56
hehehe hoorhon bolj
54. 5nbuudal | 2009-06-17 15:27:00
za za aytaihan uymaa gej ta yagaad delbelegch-1 iinhee vrgeljleliig tawihgvi baigaa uym be
55. супэ (зочин) | 2009-06-18 23:07:18
үнхээр амар амгалан гэдэг сайхан шүү
намуухан дуу сонсоод байх бүүр сайхан кк
тэгэд энэ хүн уурлуулахгүй гээд байнга дуугуй байх бас хэцүү шдэ ккк давтагдах ёстой юм блгүү дээ...
56. cahirmaa (зочин) | 2009-06-21 19:41:35
дэлбэлэгч нийтлэлээсээ болж иймээ тиймээ дарамтанд орсон юм биш биздээ цаадах чинь хүмүүсээ яаанаа
57. Muugii (зочин) | 2009-06-24 12:38:27
Дэлбэлэгч уг нь их гоё өгүүллэг болж байсын. Дундаа хэт удаан тасрахаараа утгаа алдчих юмаа. Дуусгаж чадахгүй бол яах гэж эхлүүлдэг байнаа .....
58. amanjinka | 2009-06-24 21:09:23
сайн уу хө сайхан өгүүллэг бичжэээ амжилт хүсье хө
59. Sienna_mn | 2009-06-25 11:01:08
UCHRAL тийм байгаа биз, нам гүм болох

Enhee баярлалаа, тэр хэнэггүй дурлалдаа би өөрөө бас жигтэйхэн хайртай

Utenok шууд блогоо нээж байгаад бичээд оруулчихдог. Биччихээд хадгалж байгаад бөөнөр нь оруулах гэж үзсэн. Тэгэхээр бүр юу ч бичдэггүй юм билээ

Namara тэгээрэй

nevtregch ай даа зөв зөв
60. Sienna_mn | 2009-06-25 11:05:27
anime гүйэ бидний хэн хэн маань аль аль байдлыг нь гаргадаг байхаа даа, заримдаа уурлаал заримдаа бүжиглээд зогсдоггүй

alchemist их баярлалаа

deegii хэлээд юүхэв. Овоо хүн шиг хэсэг байдаг юм, тэгээд л байхгүй. Гэхдээ тэр тэвчээрийн сулрал гэдэг өвчинг эмчлэх жор бичээд нийтэлчихсэн

fabio уучлаарай, энд явна удсан миний буруу

Utenok жаахан амиддуу л байна
61. Sienna_mn | 2009-06-25 11:10:01
Isidora гялайлаа

5nbuuda за одоо үргэлжлүүлсэн бөлгөө

супэ харин тиймээ гэхдээ учир утгагүй давтагдахгүй байвал тиймээ

cahirmaa санаа тавьсанд үнэхээр их баярлаж байна, тэгээгүй ээ. их талархлаа

Muugii үнээн миний буруу, гэхдээ миний бүх зохиол төгсгөлтэй байдаг юм. Дэлбэлэгч бас удахгүй дууснаа

amanjinka сайнуу, чиний уран бүтээл өндөр үү. урах хайрласанд баярлалаа
62. ❀Casanovinna❀ | 2009-08-04 04:59:08
sanaa ni garj chadsan bnaa goy bolson bna, amjilt hvsie!
63. Sienna_mn | 2009-09-29 15:26:47
❀Casanovinna❀ их баярлалаа
64. ??? (зочин) | 2009-11-11 23:53:13
ix shan boljee !!!!!
iim shan uguullegvvdiig hvmvs avad oor gazar copydood tavichix vii de, door ni xoriotoi ntr ged bichchixgui yu kekeke. aimar taalagdsan shuu eronxiidoo blog chin. amjilt hvsii

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.