Арван нэгдүгээр бүлэг
Улсын нөөцийн сангаас орон гэрээ алдсан нийт өрх гэр бүрт таван ханатай цоо шинэ гэрийг олгох болсноо мэдэгдсэн хэдий ч ердөө зургаан айл очиж авсан бөгөөд бусад нь энэ тухай дуулахыг ч хүссэнгүй. Тэд өөр өөрийн амьдран суудаг дүүрэгт орон сууц яаралтай олгохыг шаардсан хэвээр байв. Бас "Дэлбэлэгч-1"-ийг яаралтай барьж учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардацгаана.
Харин цагдаагийнхан төлөвлөсөн тэсрэлтийг нь энэ удаа заавал таслахыг тулд өндөр ур чадвартайд тооцогддог мэргэжилтнүүдээр тусгай баг бүрдүүлэн хоёр ээлжинд хувааж, 24 цагаар уг барилгад нэгжлэг хийж эхлэв. Барилгыг урдын адил хамгаалалтанд авсан хэдий ч тэсрэх бөмбөгийг дотор нь хэдийнэ суурилуулсан гэдэгт итгэлтэй байв. Мэргэжилтнүүд хамгийнхаа дээд хүчин чармайлтаар идэвхтэй ажиллах бөгөөд компанийн захирал тэслэх бөмбөгийг олсон тохиолдолд хүн бүрт хувиасаа онцгой урамшуулал олгох тухайгаа бүгдэд нь хэлжээ. Ялангуяа эхлээд олсон хүнд шинэхэн орон сууцны түлхүүр гардуулна гэж амлажээ. Тэрээр зөвхөн мэргэжилтнүүдэд санал тавиад зогсохгүй "Дэлбэлэгч-1"-ийг нуусан тэслэгчээ зааж өгөх юм бол баригдаж буй барилгын дуртай давхрыг нь тэр чигт нь бэлэглэнэ гэсэн нь нийтэд шуугиан дэгдээжээ.
Түүний мэдэгдлийг цагдаагийнхан эрс буруушаан "Дэлбэлэгч-1"-ийн зоргоороо аашлахыг улам дэмжсэн хэрэг боллоо хэмээн буруутгаж байсан ч, хэсгийг нь бэлэглээд ч болов өөрийн өндөр үнээр худалдаж авсан газартаа бизнесээ эхлүүлэх нь туйлаас чухал байв.
Түүний мэдэгдлийг цагдаагийнхан эрс буруушаан "Дэлбэлэгч-1"-ийн зоргоороо аашлахыг улам дэмжсэн хэрэг боллоо хэмээн буруутгаж байсан ч, хэсгийг нь бэлэглээд ч болов өөрийн өндөр үнээр худалдаж авсан газартаа бизнесээ эхлүүлэх нь туйлаас чухал байв. "Дэлбэлэгч-1"-ийн мэдэгдэлд заасан өдөрт ганцхан хоног үлдлээ. Барилгын эзэнтэй хэн ч холбоо тогтоосонгүй, бас тэслэгчийг ч олж илрүүлэхгүй хэвээр байлаа. Тэрээр шинэхэн барилгынхаа гадна өдөржин тамхи татан лүглийн зогсох бөгөөд хөрш байрныхан холоос болж муу хог хэмээн харааж байхыг даанч үл сонсох аж.
Тусгай группынхан энэ өдөр бүх сэжигтэй этгээдүүдийг нэг цагт багтаан чимээ шуугиан үл гарган баривчилж тусгайлан хорьж, байцаалтыг шуурхай эхлүүлжээ. Нийт сэжигтнүүдийн дотор хотоос гадагш нуугдмал байдлаар сахиул хийн амь зууж байсан залуу эр багтсан байлаа. Тэслэх мэргэжлээр ажиллаж байсан хүмүүсийг хамгийн гярхай, хамгийн шилдэг гэх мөрдөгчдөөс бүрдсэн баг байцаалт авч эхлэв. Харин сэжигтнүүдийн гэр бүлийг нь бүгдийг нь гэрийн хорионд оруулсан бөгөөд тэдний гэрт нь цагдаагийн эргүүл 24 цагаар жижүүрлэж байгаа тул хэн ч хаашаа ч холбоо барьж чадахгүй бөгөөд, сэжигтнүүдийг баривчилсан хэмээн хэн ч хэл чимээ өгч чадахгүйд хүрлээ. Өнөө шөнийн дэлбэрэлтээс өмнө амжиж тэднийг сэхээгүй байцаан, заавал үг алдуулах хэрэгтэй. Хэрэгтэй гэвэл гэр бүлийг нь ч бас хорьж, сэтгэл санаагаар туйлдуулан заавал мэдүүлэг авах болно.
Харин энэ мөчид барилга дотроос уухайн дуу хадаж наашаа цаашаа гүйлдэн их шуугиан үүсэх нь тэр. Барилга дотроос тэслэх бөмбөгийг хаана нуусныг олж илрүүлсэн сайхан мэдээ газар сайгүй ам дамжин тэрхэн зуур тархах нь тэр. Эзэн залуу хагартлаа баярлан, хориглосныг эс тоон татаж байсан тамхиа газар чулуудаж орхиод ухасхийн барилга дотор гүйн орлоо. Хамгаалалт татсан барилгыг манаж сууж байсан телевизийн сурвалжлагч нар шуурхай мэдээ нэвтрүүлэхээр дор дороо яаравчлаж эхлэжээ.
"Дэлбэлэгч-1"-ийн тэслэх бөмбөгийг тэд олж чаджээ. Харин одоо аюулгүй болгох ажиллагаа л үлдсэн байв.

Сэтгэгдэлүүд:
Чин хүслээ баярлалаа, таалагдсан гэсэн чинь их сайхан байна аа
oo tiin vrgeljileliig ni hurdan bicheerei hariu hvleej baiya
Амжилт хүсье.
Сэтгэгдэл үлдээх: