"Дэлбэлэгч-1" (адал, явдал зөгнөлт өгүүллэг-9)

Есдүгээр бүлэг

Маргааш өглөөг хүлээлгүйгээр олон нийтийг хамарсан үймээн самуун дэгдээсэн мэдэгдлийг цагдаагийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр нийтэд тараасан хэмээн буруутгаж телевизүүдийг түр хугацаагаар хаах шийдвэр гаргасан хэдий ч хоёр ч газар нь мэдээний редактороо дур мэдэн нийтэд цацсан гэж ажлаас чөлөөлсний үндсэн дээр хэвийн ажиллаж байлаа. Харин цаанаа хэрэг явдал нэг тийш эргэхээр буцаан ажилд нь авах нууцхан гэрээтэй байв. Юутай ч тэр нар одоо өөрийн өмч хөрөнгөө бүрэн бүтэн үлдээсэндээ нууцхан баярлацгаах аж.

Шууд нэвтрүүлгийг үзсэн бүх хүмүүс хоёр хэсэгт хуваагдаж байлаа. Тэн хагас нь "Дэлбэлэгч-1" -ийг үзэн ядаж байхад, үлдсэн хүмүүс болох эрсдэлгүй газарт байрлах байрны оршин суугчид баяр хөөр болон хүлээж авч байв. Тэр бүү хэл саяхан хүүхдийн тоглоомын талбайгаа булаалгасан нэгэн байрны оршин суугч талбайг тойруулан хашсан хашааны гадна "Дэлбэлэгч-1" мандтугай гэж мурий сарий бичсэн цаасыг бахдалтайгаар скочдон нааж байгаа харагдана.Ажил гэр, автобус унаанд гээд ер нь хүн бүхэн л ам амандаа "Дэлбэлэгч-1" -ийн тухай ярих бөгөөд хоорондоо санал зөрөлдөж, тэр бүү хэл нэг нь эрсдэлтэй, нөгөө нь энгийн байранд амьдардаг хоёр сайн найз хүртэл хоорондоо муудаад авчээ. "Дэлбэлэгч-1" яг л улс төр шиг хүмүүсийг хагаралдуулж эхэлжээ.

Харин дөрөв дэх өдрийн шуурхай зар сонин дээрээс хүмүүс анх удаа итгэмээргүй зүйл олж харлаа. Анх удаагаа байрны үнэ нэг зэрэг хоёр янзаар хэлбэлзсэн байх нь тэр. Нэг хэсэг байр гурваас ес хүртлэх сая төгрөгөөр нэмэгдсэн байхад нэг хэсэг байрны үнэ бараг тавь түүнээс доош хувиар буусан байв. Анх удаа гурван өрөө шинэхэн байр 17 сая болж, нэг өрөө байр 9 сая болсон байв. Гайхалтай хямдарсан эдгээр байрнууд бүгд "Дэлбэлэгч-1"-ийн сануулгад багтсан эрсдэлтэй хэмээн зарласан байранд багтсан ажээ.

Харин дараагийн зарын сонин дээрээс улам сонирхолтой зүйлийг олж харж эхлэв. Шинэхэн баригдсан офисууд байрны түрээсийн төлбөрүүд багасаж, нэг газар бүр түрээсээ хоногоор тооцон сар тутамд тооцоо хийж байхаа зарласан байх ажээ. Харин долоо хоногийн сүүлээр бүр ч хачирхалтай зар сонин, телевизүүдээр гарч эхлэв. "Дэлбэлэгч-1"-тэй найдвартай уулзуулах буюу холбоо бариулсан хүнд өндөр шагнал амласан байх ажээ. Тэд "Дэлбэлэгч-1"-ийг ийнхүү хайж эхлэсэн байлаа.

Гэхдээ хүмүүс газрын алба дээр болж буй бусад үйл явдлыг мэдсэн бол илүү ихээр сонирхох байсан бизээ. Тэнд ... болж байлаа...Зарим нь ашиглагдаагүй байгаа газрынхаа лицензийг буцааж, хэдэн мянга дахин илүү төлсөн нууц төлбөрөө буцаан авахаар хэдэн жил дамнан найзалсан эрхтэн дархтантай эгээ л чи би дээрээ тулан маргалдаж байгаа ч, гадна хаалганы цаана анир чимээгүй байх аж. Гэхдээ цаанаа нэг муу ёрыг урин дуудсан анир чимээгүй байдал хүмүүсийн яаран сандран алхлах чимээнд даанч нэг дарагдсангүй.

Харин цагдаагийнхан гар хумхин зүгээр суусангүй. Тэслэгчийн мэргэжлээр ажилладаг хүмүүсийг компаниудаар нь нарийвчлан, эрчимтэй шүүж шалгаж байв. Олон нийтээс ч бас чамгүй нуун дарагдуулж байсны ачаар сэжигтэй гэхээр 11 хүний нэрсийг олжээ. Эдгээр хүмүүс бараг нэгэн зэрэг энд тэндхийн компаниудаас 3 сар орчмын өмнө үүрэгт ажлаасаа саналаараа халагдсаныг олж тогтоолоо.

Эдгээр хүмүүсийн ар гэрийг нь нягтлан судалж, яг одоо хаана юу хийж байгаа талаар хүн нэг бүрд хэд хэдэн тандуул бүхий баг гарган тусгай даалгавар өгсөн байна. Тэд нарийн хянан шалгаж "Дэлбэлэгч-1"-тэй холбогдох нарийн сэжмийг хайх болно.

Харин энэ үед "Дэлбэлэгч-1"-тэй холбогдохыг хүссэн зарууд ар араасаа хөвөрсөөр л. Барилгын тэр компанийн гүйцэтгэх удирдлага "Дэлбэлэгч-1"-тэй холбоо барихыг хүсч байгаа тул, найдвартай хүн холбоо тогтоож туслана уу. Шагналын сан хорин сая, нууцын найдвартай хадгална. Барилгын тэр компанийн гүйцэтгэх удирдлага "Дэлбэлэгч-1"-тэй холбоо барихыг хүсч байгаа тул та бүхэн манай компанитай заавал холбогдохыг хичээнгүйлэн хүсч байна. Нууцлалыг дээд зэргээр хадгалах баталгааг өгнө....

Цагдаагийнхан эдгээр заруудыг хориглож дийлэлгүй шүд зуун занах аж. Тэд өөрийн илрүүлэх гол сэжмээ хүлээн цаг хугацааг ажралгүй ээлжгүй ажиллаж байлаа.

Сэтгэгдэлүүд:

1. Boldhuyag (зочин) | 2009-04-27 12:34:25
1t. yooy yamar uddiimbe. Yu h gesen ehleed 1t bgedge zarlachaad daraa ni unshchaad tegeed jinhene tursun setgegdlelee bichie boloh uu Sienna :-)
2. Boldhuyag (зочин) | 2009-04-27 12:38:10
Zaza unshaad duussan ch bas 1t bna doo. Sienna chi ingej udaad bhaar chini humuus chinii blog-g bnga ergeseer bgad uram ni hugaraad bgaan bish uu :-) zaza toglosiin. Tsaashdaa yah bol gej horhoi gozolzood bna shuu gyalalzaarai hu daraagiinhiigaa.
3. Sienna_mn | 2009-04-27 12:39:10
Уучлаарай уншигчдаа, үнэхээр түр завсарлахаас өөр арга байсангүй. Хуучин янзаараа ойр ойрхон орууж байна аа.
4. zadi (зочин) | 2009-04-27 12:43:38
sienna ,amjilt husye.manai geriinhen bugdeeree huleej baigaa.bi hevlej gargaad aav,eej 2-too unshij ogson.eej, bolj ter muu barilguudig nuraaval taarna gej baihad,aav , iim zuil unshaad uneheer herejuulye gej bodoh hun garch magadgui yum gej bna lee,hehe. tegehdee bid 3 gurvuulaa shine bichlegiig chini tesen yadan huleej baigaa shuu.tuiliin sonirholtoi goyo zohiol.amjilt.
5. Sienna_mn | 2009-04-27 12:47:29
Болдхуяг аа одоо хүлээлгэхгүйг хичээнээ

Задь баярлалаа, гэрээрээ аав ээжтэйгээ уншиж байгаа гэнээ. Гайхалтай. Би тэгвэл хурдан оруулж дуусгана аа. Учир зүггүйгээр хуулах хүмүүс гарч ирэхгүй байхаа
6. monjigo | 2009-04-27 13:07:40
unen sonirholtoi oguulleg shuu, daraagiinhiig ni tesen aydan huleej bna aa,
7. dosu (зочин) | 2009-04-27 13:29:38
bairnii une ingej saihan buuvalk saihnaaa
8. Muugii (зочин) | 2009-04-27 13:38:19
Ямар их хүлээвээ. Баярлалаа Сиенна. Сонирхолтой байлаа
9. dove_mgl | 2009-04-27 13:43:48
amjilt amjilt
10. fabio (зочин) | 2009-04-27 15:09:58
za yostoi golvid harangadaj yavaad bayan burdtei taarsan shig l bolloo shuu sienna mini.. huleesen tuhaid asuultgui biz dee.. halag uudnii chini nugas zasvar shaardahaar bolson shuu..
11. chin_xusel | 2009-04-27 16:21:35
оруулалгүй ямар удаваа одоо л нэг учир нь олдох талруугаа явж байнаа баярлалаа Сиенна
12. River (зочин) | 2009-04-27 16:22:06
ih huleesen bolood ch teruu tengerees shulsiin chinee boroo orohiin daitai l yum blaa gej, daraa daraagiihiig n shunginuulaad bgaarai huu, thanks shuu Sienna.
13. xaliuxan (зочин) | 2009-04-27 17:59:10
hi shine bichleg haraad hichneen bayarlavaa. hun biend ih sain geheer ni haij bgaad neeh unetei yast melhiinii jelly gedeg yum avchihaad ideh gesen neeh hachin amttai tgd yadaj yuniih gedegiin ni bodohoor hachin tsarailchihsan suuj bsanaa delbelegch 9 oo olj avaad boon bayar unshij duussan neg medsen onooh jelly maani ch duuschihaj. bichleg oruuloj bas evguihen yum duusaghad davhar bayarlalaa
14. chinbaa (зочин) | 2009-04-27 19:01:41
mon ch udaan hvleele de
15. sweet (зочин) | 2009-04-27 19:46:34
хөөх охин оо оруулсан байж хэлэхгүй муу охин байна шүү сэмхэн дэлбэлээд л хэхэ .. За сайхан болж байна шүү яг одоо манай нийгэмд хэрэгтэй байгаа Дэлбэлэлт
16. eenee (зочин) | 2009-04-27 22:31:47
waa bayarlalaa yamar ih huleevee uduriin hden udaa orj irj shalgaj blaa shdee. Say hurtel untahaasaa umnu orood garay geed orj irsen chin 9uur buleg geed bdagiin . Yostoi ih bayarlalaa
17. BMR | 2009-04-27 23:07:23
яасан удаан хүлээвээ
18. riddle (зочин) | 2009-04-28 00:13:32
янзтай гоё сэтгэж бичсэн байна шүү. дараагийнх нь яаг хэзээ вэ?
19. Debora (зочин) | 2009-04-28 10:59:14
neeree ih udaan huleelee shu. Sienna zavgui baisiim uu daa. Tsaash ni tesen yadan huleej suuna
20. Har-tsag (зочин) | 2009-04-28 11:43:37
Er ni ingej udaad baihaar teshee bailaa uuruu delbelegch-@-g baiguulna aa yarshig zugeer garaad l delbeleed ugiye. gevel yanaa
21. Sienna_mn | 2009-04-28 12:35:37
monjigo баярлалаа өнөөдөр оруулна аа

dosu гэхдээ эрсдэлгүй байрууд нь нэмэгдсэн байгаа биз

Muugii харин жаахан удчихлаа

dove_mgl баярлалаа

fabio тэгсэн үү, за тэгвэл их засьарт дайчилна аа
22. Sienna_mn | 2009-04-28 12:39:27
chin_xusel одоо гайгүй байх аа

River хэхэ яасан айхтар зүйрлэл вэ хө

xaliuxan за ашгүйдээ, сайн даруулга болсон байна

chinbaa харин мөн ч удаа бичлээ дээ

sweet уучлаарай нууцаар дэлбэлсэнд
23. Sienna_mn | 2009-04-28 12:41:19
eenee ваа нээрээ тэгсэн үү, идэвхтэй уншигчдаа баярлалаа

BMR харин тийм юм болчихлоо

riddle баярлалаа, өнөө орой оруулна аа

Debora ойлгосонд баярлалаа, үнэхээр амжихгүй байлаа

Har-tsag хэхэ амжилт шүү
24. Тайванаа (зочин) | 2009-04-28 14:13:10
Өөрийн чинь өгүүллэг, туужуудыг бараг уншиж дуусгалаа. Сүүлдэж ирсэн ч гэсэн эрчтэй уншлаа шүү. Сонирхолтой санагдлаа хэхэ. Одоо дэлбэлэгчийг л хүлээгээд байж дээ. Амжилт хүсье Сиенна
25. Part1zaN | 2009-04-28 14:21:30
өдөрт 1 бүлэгийг оруулж байх юм у? энэ өгүүллэгээ хотын захирагчийн алба болон эрхэм түшээдэд уншуулах юмсан. Эрх биш нэгийг бодох байлгүй дээ.
26. Part1zaN | 2009-04-28 14:23:45
Бас байгал экологи, усны талаар дараагийнхаа сэдвийг болгоорой.
27. ziak (зочин) | 2009-04-28 15:53:09
Yooh ter 17 sayiin 3 uruu bairiig ni avah yumsan...Haana baidag bair yum bol???hehehe....Odoogiin uneer bol bair gej muruuduud ch zuudleed ch hereggui dee mani met shig yaduu zaluu ger bul...
28. Sienna_mn | 2009-04-28 20:44:34
Тайванаа баярлалаа

Part1zaN яг өдөрт нэг ч биш юм байна. Гэхдээ долоо хоногоор таг алга болохгүй гэсэн санаа шүү

Тэд нар уншуулбал блогыг маань хаачих байлгүй дээ

ziak тийм шүү, гэхдээ ийм тохиолдол гарлаа гэхэд эрсдэлтэй байрыг авахгүй байсан нь дээр
29. U_dragon | 2009-04-28 21:08:08
goyo boljiin amjilt
30. Sienna_mn | 2009-04-28 21:08:34
U_dragon баярлалаа
31. angel666mn | 2009-04-28 23:31:00
aaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaashgui dee orchihson bna sh dee. Gehdee yasan joohon ym be iiiiiiiiiiiiiiiiiii doroo l unshaad duuschlaa sh de
32. bunjuu (зочин) | 2009-04-29 02:44:25
Bayarlalaa. ih udaan huleesen shuu.
33. 4515 | 2009-04-29 09:32:18
Ямар удаан хүлээв ээ...
34. Part1zaN | 2009-04-29 12:46:24
10 нь гараагүй юу?
35. Jena (зочин) | 2009-04-29 13:08:48
odoo sonirholtoi bolj ehelj bna yamar uddag yum be daraagiih ni hezee garahiin be hurdan oruulaarai
36. deegii (зочин) | 2009-04-29 15:05:31
yrgeljleliig ni 2 odor hyleej bna. odor byr 1-iig oruulaach dee sienna minee. yamarch udaan yum bedee. za daa bichdeggyi bi zovlong ni medehgyi bolohoor nehej l chadahiim daa. naizaa hurdlaarai. bi ih tevcheergyi ulaan daavuu bgaa yumaa
37. jaraam5393 (зочин) | 2009-04-29 17:37:20
ih sonirholtoi bna aa. daanch taslaad unshaad bhaar jaahan tiim yum aa
38. 4515 | 2009-04-30 15:10:55
Хүлээгээд л эргээд л бас л байдаггүй ээ...
39. fabio (зочин) | 2009-04-30 16:04:51
bas l baidagui eeeeeeeee
40. ena | 2009-04-30 18:03:46
Одоол эхнээсээ тайлагдаж байна даа. Дараагийнхийг нь тэсэн ядан хүлээжийяа манай зохиолч жаахан завгүй байгаамаадаа. Би зөндөө орж ирээд гэрт чинь хүлээсээр байгаад бараг танай хүн болжийноо. Тэгээд нэгэнт танай гэр бүлийн гишүүн болсийм чинь сэтгэгдэл бичкү болболкү гээд загас шиг дуугай байхаа одооноос больжийгаа хэхэ
41. Najer (зочин) | 2009-04-30 22:25:59
yooh goe bn shuu., 8 9 ni bsan bnshd kk., odoo 10 11 12 13 14 15 geed l bicheed l bgarai Seinna okey
42. xaliuxan (зочин) | 2009-05-01 15:38:26
huleeseer l guiya bidniigee ingej bitgii tamlaach dee
43. 4515 | 2009-05-01 17:33:56
өнөөдөр яг 21 удаа шагайлаа...
44. deegii (зочин) | 2009-05-01 17:59:48
SIENNAAAAAAAAAAAA TEVCHEER SHALGAAD BGAA YUMUUDAA KKKKKKKKKK
45. tsomoo_88 (зочин) | 2009-05-01 19:54:23
eeeeeeeeee bi barag 4 honog huleelee shdee yagaad shine bichleg oruul;ahgui bga ym bee hurdan oruulach guij bna
46. puujee (зочин) | 2009-05-01 23:08:20
tanai ´blodt ankh udaa orloo ih taalagdlaa.tsaashid ulam ihiig bicheerei.udaan hulee hetsuu bdag yumaa.za za amjilt husie
47. anime (зочин) | 2009-05-02 17:48:06
sienna-н онгодыг оруулахын тулд гандан орж ном уншууллаа шд кккк sienna-н онгод ор онгод нь ор гээл дараагын хэсгийг нь тэсэн ядан хүлээж байгаа шүү,
48. xaliuxan (зочин) | 2009-05-03 18:42:10
mmmmmmmmmmmmmmmmmmmmmm ya daa! odor honog ch ongorood l bi huleeseer l.........
oird zavgui bgaamuu?
49. Shuurga (зочин) | 2009-05-04 23:02:28
SAINUU.SIENNA CHAMD AMJILT XVSEY.ANX BARAG 5 JILIIN UMNUUS L CHINII ZOXIOLUUDIIG UNSHIJ BN.GAIXALTAI ZOXIOL BN XURDAN VRGELJILVVLEEREI.SHUURGA.
50. Saaral (зочин) | 2009-05-05 11:29:23
Nurshaad sunjraad baihaar savangiin duurias yalgaagui bolchih yumoo.
51. Narumi (зочин) | 2009-05-05 19:27:29
naiz min chinii zohioluud mash ih taalagdlaa ene ercheeree yavaad bgaarai. tegd bas delbelegchee hudran taviarai tesen yadan hvleej bna
52. ganaa (зочин) | 2009-05-05 22:11:31
sain yy
.zoxoiloo yagaad tsaash ni urgeljluulexgui bgaa yum be.bi bas oor blog olson shuu xumuusee:.www.jijighero.blog.banjig.net.: gesen blog deer ix goyo zuil bichdeg yum bilee.
53. chikherq (зочин) | 2009-05-06 00:23:24
hurdan hurdan gargaj bai
54. River (зочин) | 2009-05-06 00:33:51
Хүүө энэ Сийнна маань хаашаа алга болчвоо, харсан үзсэн хүн байна уу? Үгүй зарим хүмүүс онгод оруулдаг ном энэ тэр уншуулсан гээд байхын багадаад байгаан бол уу, манай энэ хавиар ямар гандан энэ тэр гэж байх биш хүмүүс минь ном зом уншуулаад энэ Сийнааг блогт н хадуулаад юмыг н бичүүлээд өгөөч дээ.
ПС: Сийнаад өөрт нь: сайн дурын ажил ч бас сайхан шүү ( ойж байгаа биз дээ хөө)
55. amatory (зочин) | 2009-05-06 16:08:01
Дараагийн хэсгий нь хүлээнэ гэж нээрээ жинхэнэ тэвчээр шалгачих юм аа. Нэг зохиолоо бүрэн дуусгасны дараа блог дээрээ оруулмаар юм.
56. sondor (зочин) | 2009-05-07 10:49:03
boljmor Sienna 2 holbootoi yum shig sanagdahgui bnuu? bi nileen udaan ajiglaj bgaa. yer ni Boljmor oruulahgui bol sienna ch bas oruulahgui udaad bdag shdee. arai.....
57. Ssss (зочин) | 2009-05-07 11:01:01
Bi bas saya yag tegj bodoj bla. Neg Hun yumuu? Bolimoriin bie ni yasan bol? Osold orson gee biz dee manaihaan!
58. btsn (зочин) | 2009-05-07 13:15:05
Энэ 9 дээр чинь хамаг хүмүүсийг нь сэжиглээд эхэлчихлээ шүү дээ. Одоо нэгийг нь хамт дэлбэлэхгүй бол бүгд баригдлаа шүү. Харин байрны үнэ буугаад байгаа нь зарагдах болов уу яах бол доо
59. sondor (зочин) | 2009-05-07 15:22:23
boljko ania maani uSA-d osold orson gesen. tiim saikhan setgeltei oodrog hun yum chin udahgui hol deeree bosool irne. bugdeeree boljko aniadaa sain saihaniig husen zalbirya.
60. Gerelte (зочин) | 2009-05-09 15:16:58
sain u ymar udaan ym be
61. fabio (зочин) | 2009-05-16 18:53:35
uuu hahaha haachsan be???
62. ЗОРИГТ8 | 2009-05-16 22:19:00
heden bulegtei zohiol ve

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.