"Дэлбэлэгч-1" (адал, явдал зөгнөлт өгүүллэг-8)

Наймдугаар бүлэг

Цаанаасаа хэлэлцэн тохиролцоогүй байсан ч гэсэн телевизүүд бүгд эрэгтэй хөтлөгчтэй байсан юм. Ингээд бүхнийг цочирдуулсан мэдээ дамжууллаа.

Эрхэм хүндэт үзэгчдээ шуурхай мэдээнд анхаарлаа хандуулна уу. Бид бүхэн шуугиан тариад байгаа "Дэлбэлэгч-1"-ийн тухай мэдээллийг та бүхэн хүргэж байна. Өнөөдөр энэхүү бичлэгийг манай телевизийн байранд нэгэн үл таних этгээд авчран өгсөн бөгөөд үзэгч та бүхэндээ нэмэлт тайлбар хийлгүй бичлэгийг тэр чигээр нь үзүүлж байна.

Жижгэвтэр хэдий ч саруулхан өрөөний хойморт саарал даавуун дэвсгэр дээр гялалзсан алтан соёмбо байрлах агаад хүрэн модон жаазанд хийж хананд өлгөсөн байх ажээ. Түүний доохно талд багшийн ширээ гэхээн нэгэн ширээн дээр нүүрийг нь санаатай бүрэлзүүлсэн нэгэн дунд насны болов уу гэмээр залуу сууж байх бөгөөд хажуудаа монгол улсын жижигхэн далбаа тавьсан байв. Хоймор дахь ширээнээс нааш хана дагуулан өөд өөдөөс нь харуулан тавьсан сандлууд дээр дан цагаан өнгийн хувцас өмссөн нийтдээ гуч орчим хүмүүс сууцгаах нь "Дэлбэлэгч-1"-ийг тийм ч цөөхүүлээ биш гэдгийг нийтэд нотлохыг хүсэх мэт. Тэд бүгд хар нүдний шил зүүж, өргөн саравчтай цагаан малгай өмсөөд сандал дээр эгнэн суух тул хэн болохыг нь тодорхой ялган харах боломжгүй байлаа. Ширээнд суусан залуу босч гартаа барьсан саарал даавуугаа дээш өргөн яриагаа эхлэх нь тэр. Эрхэм хүндэт үзэгчидээ та бүхэн товхгор алтан соёмбыг хараад таниж байгаа байх гэж найдая. Тиймээ бид "Дэлбэлэгч-1" байна.

Нийгэм даяар сөрөг уур амьсгал үүсч "Дэлбэлэгч-1"-ийг бүх хэрэгт буруутгаж, басхүү үл мэдэгдэх түгшүүрээс айн ширвээтэж эхэлсэн учраас "Дэлбэлэгч-1" өөрийн үйл хэргээ нийтэд танилцуулах хэрэг урган гарлаа.

1. Бидний хамгийн эхний зорилго бол "Дэлбэлэх" билээ. Энэ зорилгодоо маш нарийн төлөвлөгөөтэйгээр бэлтгэн, тавьсан зорилт бүрдээ ямар ч үнээр хамаагүй хүрэх учраас та бүхэн сануулга өгсөн байшин барилгад заасан хугацаанд байх юм бол үзэх мөргүй хумхийн тоос болон хувирна гэдгийг хатуу сануулж байна. Тиймээс эр зориг биш муйхар ааш авир гаргалгүй сануулгад өртсөн байшинг нэн даруй орхин явах хэрэгтэй гэж гэдгийн дахин мэдэгдэе.

2. Хүний амь нас хохироох нь бидний баримталж байгаа үзэлд нийцэхгүй учраас урдчилан сэрэмжлүүлэх арга хэмжээг авч сануулгыг өөр газарт шилжин нүүх шаардлагатай хугацааг олгосны үндсэн дээр өгч байгаа билээ. Та бүхэн нүүхгүй үлдвэл эд хөрөнгө амь насаараа дахин хохирох болно шүү. Учир нь бид ямарваа нэгэн байрыг дотор нь нялх хүүхэд түгжээтэй байгаа гэсэн үндэслэлээр заасан хугацаандаа дэлбэлэхгүй орхих юм бол дараа дараагийн байрууд бидний сануулгыг үл тоох нь гарцаагүй. Энэ бүхнээс сэргийлэн бид сануулга өгсөн байр бүрийг дотор нь хэн байгааг үл харгалзан заасан цагтаа саадгүй дэлбэлэх болно. Та бүхэн амь насаа хамгаалах эсэхээ өөрснөө шийдэцгээ. Бид дөрөв дэх барилгаа саадгүй нураасан бөгөөд цаашдаа ч товлосон бүх байраа саадгүй нураах болно.

3. Бид дэлбэлсэн орон байрны эздэд өчүүхэн төдий ч туслахгүй. Туслахын тулд дэлбэлэхгүй шүү дээ. Харин бидний энэхүү үйлдлийн улмаас бүсад байрны иргэдэд хор хохирол учирвал шийдвэрлэлцэж өгөх болно.

4. Ямар байрыг дэлбэлэх вэ гэсэн асуудал бидэнд маш тодорхой байдаг. Таны амьдран суугаа байр дэлбэрэлтэд өртөх үү, эсвэл та санаа зовохгүй энгийн амьдралаар амьдрах уу гэдэг асуултанд бид биш та өөрөө хариулж чадна. Та нар бүгд Газрын тухай хууль олж унш. Тэндээс аюулгүй, санаа амар амьдрах эсэх чинь бэлэн бичээстэй байгаа. Дараах байруудад аюул нүүрлэх болно гэж урьдчилан сануулъя.

Дархан цаазтай газар баригдсан барилга

Голын ай сав газрын дэргэд хуульд заасан хэмжээнээс дотогш баригдсан бүх барилга

Хотын цэвэр усны гол шугам дээр баригдсан баригдаж буй барилгууд

Хот төлөвлөлтийн дагуу хуучин баригдсан барилгуудыг шахан нарны гэрлийг хаан сүүдэрлэж, хоёр барилгын хооронд байх ёстой хуулиар заасан зайнаас дотогш газар барьсан бүх барилгууд

Хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнгийн зай талбайг эзлэн барьсан барилгууд

Хотын ерөнхий хөгжилд тусгагдаагүй, нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй баригдсан барилгууд

Нийтийн эзэмшил газарт хамаарагдах ойн санд байрлан ой модыг их хэмжээгээр нь хашаагаар хүрээлэн авч, нэг өрхөд оногдох газрын хэмжээнээс илүү их газрыг хувьдаа өмчлөсөн бүх барилгуудыг эхний ээлжинд нэг бүрчлэн дэлбэлэх болно.

Энэхүү зорилго маань хэдий хэрийн хугацаа зарцуулаглан байж биелэхийг одоогоор хэлж мэдэхгүй ч "Дэлбэлэгч-1" өөрийн зорилгоо алхам алхмаар биелүүлсээр байх болно гэдгийг хатуу амлая.

Та нар дээрх хууль зөрчин баригдсан байранд ажиллаж, түрээслэж эсвэл амьдарч байгаа бол таны ээлж тун удахгүй ирэх болно. "Дэлбэлэгч-1"  орон гэр, эд хөрөнгөө алдаж байгаа хүмүүст уучлал гуйхгүй, санаа зовнихгүй байна. Учир нь худалдан авагч байхгүй бол хүүхдийн тоглоомын талбайг чинь булаахгүй, танай гэрийн дэргэд өндөр байшин сүндэрлүүлж тас харанхуйд умбуулахгүй байх байсан. Жирийн иргэд хөл тавих боломж олгодоггүй газар, хэн нэгэн машины дугуйгаар тал хөндийг сэглэн хувийн барилга дур мэдэн барихгүй байх байсан.

"Дэлбэлэгч-1" үйл ажиллагаагаа албан ёсоор эхлэж байна. Тун удахгүй дараа дараагийн барилгууд бүгд агаарт хийсэн одох болно. Амиа аврах эсэх нь иргэн таны өөрийн чинь сонголт.

Бичлэг ийнхүү тасарч, дэлгэц тас харанхуй болжээ.

 

 

Сэтгэгдэлүүд:

1. surne (зочин) | 2009-04-12 15:08:43
1t anx udaa bichij bj shuu lucky bnoo
2. surne (зочин) | 2009-04-12 15:10:03
үргэлжлэлээ хурдан гаргаарай амжилт хүсье хүлээж бна шүү
3. Ariu (зочин) | 2009-04-12 15:26:41
Yoo laitai ain, yostoi goe zohiol bna, setgel iheer niitsej bna, bas deer ni ene uneheer boloosoi gej husnem.
4. fabio (зочин) | 2009-04-12 15:53:36
ergej torch baij l neg yum deegur orloo. hedench udaa haalga ongolzuulavv daa buu medee....
5. urnaa (зочин) | 2009-04-12 16:38:11
gehdee ene haanaas sanhvvjij baina mongoliin iim zorigt ersvvd bailaa ch enend mash ih hurungu oroh ni todorhoi .goe yumaa sienna
6. BMR | 2009-04-12 20:39:06
aan zaza
7. eenee (зочин) | 2009-04-12 22:43:03
aan tiim bii vii iim uchirtai bsiin bna shdee...........yamarch urshuul enerelgui gedgiin anh unshaad bur utgaar tusuulj blaa.....
8. Sienna_mn | 2009-04-13 00:27:59
surne баярлалаа, удахгүй оруулна гэхдээ маргааш гэсэн үг бас биш шүү

Ariu баярлалаа,

fabio чи эргэж тойрч байдаг учраас манай модон хаалга улам өнгө орж байдаг шүү
9. Sienna_mn | 2009-04-13 00:34:18
urnaa энэ тухай гарнаа

БР сайн уу

eenee ийм учиртай байлаа
10. 4515 | 2009-04-13 09:28:44
Гоё гоё...
11. Khishig | 2009-04-13 10:27:44
Аа яа ёстой гоё болж байна. Чи нээрээ соронзон шиг л татаж байна шүү.
12. betty 24 (зочин) | 2009-04-13 10:36:42
Мммммм ийм байх болов уу гэж бодоод байсиймаа, би таачлаа гсн хэ хэ
13. sweet (зочин) | 2009-04-13 10:38:33
сүпэр шүү охиноо ... нээрээ нэг ийм юм хиймээр юм үргэлжлүүлээд боломжгүй газар бариад байгаа барилгуудаа дэлбэлчээд нөхөн сэргээж байвал тээ тэгүүл ёстой күүл... шууд дэлбэлэгчийг үндэсний баатар болгочмоор юм байна.
14. nandia (зочин) | 2009-04-13 12:01:18
маш гоё болж байна. өгүүллэг биш бодит амьдрал дээр яг ийм үйл явдал тохиолддог болоосой. тэгвэл хүн бүрт газрыг хамаагүй дураараа ашиглах боломжгүйг ухаарахуулах боломж гарахгүй юу. Өгүүллэг дээр цагдаагийн байгууллагынхан ямар ч сэжүүр олохгүй байгаа ч бодит амьдрал дээр яг ийм явдал гарвал цагдаагийнхан өч төчнөөн гэмгүй хүмүүст хилс хэрэг тулгаад шоронд хийж хэлмэгдүүлж байгаа байхдаа....
15. chin_xusel | 2009-04-13 12:18:14
гоё гоё
16. sondor (зочин) | 2009-04-13 14:22:02
iim l uchirtai bh geed bodoool bsiin. amjilt
17. jena (зочин) | 2009-04-13 15:15:31
yahaw gaiguil yum bas bus orhiduulsan zuiluud bh shig bna yag unende helehed neeh sain bolj uguhgui bh shig bna mash tiim tomshhon bolood bh shig sanagdahiin gedhee amjilt husie iluu goe sonirholtoi boloh bh gej naidya
18. Har-tsag (зочин) | 2009-04-13 17:45:05
Za hu tegvel. arai hiij hyamdhan geed hudaldaj avch odoo yaj solinoo... dahiad gadaad yavahaas gej baigaa baishingaa hurdan zarahaas 2 bairnii dund hel amtai barigdah shig bolson oron gergui bolchihvol bi haach ni bilee burhan mini. hairan buur mini barag l ene baishingiin unetei yum shuu dee namaig ingeed suuj baival delbeleh bolov uu hu Sienna
19. Sienna_mn | 2009-04-13 23:40:24
4515 баярлалаа

Khishig байнгын уншигч минь гялайлаа

betty 24 таасан бол 5 оноо чинийх
20. Sienna_mn | 2009-04-13 23:43:30
sweet нээрээ нөхөн сэргээлтийн компаний байгуулая байз

nandia нээрээ чи ямар үнэн үг хэлэв ээ. ГЭХдээ эхлээд наадуул чинь нилээн хүмүүс барьж байгаад сүүлдээ аргагүй сулладын

chin_xusel
21. Sienna_mn | 2009-04-13 23:51:02
sondor баярлалаа

jena санаанд чинь хүргэж би чадах юм бболов уу даа

Har-tsag за би дэлбэлэгч 1 ээс танай байрыг асууж өгье
22. bunjuu (зочин) | 2009-04-14 00:30:12
Bayarlalaa. hediigeer zoxiol ch gsn aimaar bn shuu
23. Namar (зочин) | 2009-04-14 03:57:00
Iimerhuu sanaa garah bolov uu gej bodoj baisan, taajee. Saihan sanaa ogsond bayarlalaa. Los Angeles-s och tochnoonoor ni sum achuulsan, terniig ni avsan humuus hovordson, ulaan nomd amitan buudah gej baigaa bol terniigee boliod, heel hahuulid idegdsen, toriin tolgoid baigaa buduun mangasnuudiig buudaj buyan boldoggui l yum baih daa, baishin teselehee bolig gehed.
24. хэлтэрхий (зочин) | 2009-04-14 11:57:03
Телевизийн хөтлөгч нар ийм юм хийгээд байгаа юм болов уу?
25. angel666mn | 2009-04-14 13:32:14
oshoo oshoo en ter geed bgui yu kkk. Ulam l goy bolood baih ym yana aa yaj duusah boloo. Neeree jinhneesee iim humuus garaad irvel mon goyoo. Tegehgui bol bi lav geriinhee tsonhoor nar harj chaddaggui deg kkk
26. dosu (зочин) | 2009-04-14 16:32:59
uuu saihan saihan
27. turuo | 2009-04-14 23:55:28
Миний бодож байсан үнэн байжээ. Манай нийгэмд болоод байгаа сөрөг зүйлийг харуулна гэж
28. bujigchin | 2009-04-15 03:14:21
yostoi boduushtai chuhal sedveer ih goy bichjee!! tnx uregljleliig ni huleej bgaa shuu!!
29. fabio (зочин) | 2009-04-15 11:54:05
uuu bas yaachihavaa?? esvel bi yaaraad baigaa yum uu??? har nud huulaad l haalgyg chini "zulgeh" yum.. hehehehe
30. bomblog (зочин) | 2009-04-15 12:56:55
aimar um bn.. hehe hurdan urgeljluuleerei
31. eternessy (зочин) | 2009-04-15 15:44:31
za daraagiinxiigaa xurdan xigeeree buur dotor ni ortson bna shuu.. amjilt xusie!!!
32. Эрдэнэт (зочин) | 2009-04-15 16:53:12
дэлбэлээд бай бүү өршөө.тэд биднийг өрөвдөөгүй юм.
33. hmm (зочин) | 2009-04-15 21:12:43
nogoon zvlgen dr mashin yavahgvi,tal gazar deer baishin barihgvigeer yaj hugjih yum?Yu l bn gazar l bga yumchin ashiglaad bh heregtei bizde!?
34. bolor (зочин) | 2009-04-16 00:39:22
ene zambaraagvi barigdsan barilga, utgagvi xot toxijiltond manai zaluuchuud sanaagaa ix zowoodog ni todxon xaragdaj bna shvv. seinna chi mini yag tsagaa olson emzeg sedew songoj xvn bvrt yum bodogduulj bna. uxaantai yumaa...
35. tulgaa (зочин) | 2009-04-16 13:14:11
laitai ai shuud dontuuldag bna shuu odoo salxiluulaad l bxaas blog oor ni
36. tungaamnh | 2009-04-16 16:40:19
ёооооё та нээрээ аймариймаа

нэтгүй хүнийг битий ингэж зовоо л доо
хэхэ
би бүр зорин зорин нэт орж ирж уншиж байна шүү дээ

маш гоё сонирхолтой байгаа......амжилт
37. ganaa (зочин) | 2009-04-16 23:57:00
yag ingex xeregtei .zov bn aa.daxin tsaashaa delbeleed bai.tegvel mongoor tsoxij avdag kompanyyd aigaad yaj ch chadaxgui bolno doo .xuuxduud toglox talbai baga ixenge ni barilgaar duurch bgaa ene ued tsagaa olson zoxoil bn
38. Unshigch (зочин) | 2009-04-17 16:53:35
Daraachiin delbeleltuudee hurdan hiigeech ee Sienna!!!
39. ganaa (зочин) | 2009-04-17 21:35:02
xarin tiimaa.xuleej yadaad bn shuu.Sienna!!!.
40. Alurrer (зочин) | 2009-04-17 21:47:41
Ингээд дуусгавал гоё юм байнаа, илүү нэмж бичвэл амтгүй болох юм биш үү, илүү юм ярьсан бол sry
41. fabio (зочин) | 2009-04-19 20:25:09
nirunz ene girl 2-s bolj lav galzuurah baihaa... hehehehe
42. fabio (зочин) | 2009-04-19 23:02:31
uur hureed end baigaa buh bichveruudiig bugdiig ni umshaad duusgachihlaa.. odoo yahuu?
43. becky_p | 2009-04-20 19:29:38
ер нь дэлбэлэх хэрэгтэй шд. тийм байрнуудыг гээл үү хэхэ
44. Muugii (зочин) | 2009-04-21 16:16:54
Sienna bgaa yu????
Huleeseer l ...........
45. eenee (зочин) | 2009-04-22 12:59:11
9uur bulegee hezee tavih ve??? bi bur huleej yadaj bnaa...........
46. amatory (зочин) | 2009-04-22 17:17:02
Ойрд блогоор зочлоогүй удчихжээ. Маш сонирхолтой өгүүллэг байна. Санадаг л санаа... Зөвшөөрөлгүй барилгыг яг ингэвэл таарна. Эхнийх нь Баянмонгол хороолол болох биз ккк.
47. hteo (зочин) | 2009-04-22 21:10:11
би зөндөө орж ирхиймөө, үргэлжлэл нь байхгүймөө
Манай зохиолч хаа нэг тийшээ явсан бололтой. Эсгүүл аймар завгүй байгаа. хэхэ аймаар таасан
48. huueeee (зочин) | 2009-04-23 04:49:07
ta amid uuu?
49. anime (зочин) | 2009-04-23 10:02:15
ёооооо сэтгэл хөдлөж байна шүүү
50. xaliuxan (зочин) | 2009-04-23 15:42:14
hi, bi buur shimten unshigch bolloo, oguulleguudiig chini oor oor saituudaas heseg hesegeer ni unshij bsan, suuld goolingoo deerees heneggui durlaliig unshij bgaad ooriin chini bologiig olood orood irlee, odoo bngiin unshigch bnaa. nadad buh oguulleguud chine ih taalagddag shuu! amjilt husii, aa tiim please bidniigee ingej udaan huleelgej bitgii tarchlaagaach dee, ogloo odor oroi geed bi urgeljleluulen unshihaar hed tanaihaar haalga uudiig chini ongolzuulj bna daa
51. angel666mn | 2009-04-23 15:59:03
sienna oruulah boloogui ymuu delbelegch 1ee
52. mgl (зочин) | 2009-04-23 22:25:08
daraagiin dugaariig huleegeed bur tesver aldagdaad l bn shu! hezee tavih ve???,
53. baasankagiinamparrr (зочин) | 2009-04-23 22:28:59
iumguide
54. Huleegch (зочин) | 2009-04-24 04:06:53
Huleeseer huleeseer....
55. enhrihen (зочин) | 2009-04-24 10:06:26
yasan be sienna....

Buruu yum bisheed bn geed blogoo haalduultsiin bish biz deee... Unen yum bicheed bga bolohoor hun amitan turhirsan heregt oroogui biz dee.. Zugeer uu?
56. bolor (зочин) | 2009-04-24 13:58:27
magadgvi vrgeljilel baixgvi baixaa.
57. River (зочин) | 2009-04-25 11:55:42
Sienna aa a aa a a a a aa sain duriin ajil hiih bas ch saihan shuu dee... ain?
Ajilaa hiiyeeeeeee!!!
58. angel666mn | 2009-04-25 19:20:57
siennaaaaaaaaaaa huleeseer baital nas guitshee bailaa sh de
59. Parfume | 2009-04-26 02:19:54
He he, ooriin erhgui ineemseglelee shd ee
60. turuo | 2009-04-26 09:47:17
yagaad tag bolchwoo. zondoo huleej bnashdee
61. mamo (зочин) | 2009-04-26 21:05:31
tanii bie zugeer uu? uvdsiimuu huleegeed l udur bur orohiin ehend n zavgui bgaa bh gj bodood l sanaa amar bsiin odoo bol neereegeesee setgel zovood bna uguullegee bish ymaa gehed ta uuruu neg orj ireerei
62. танхил | 2009-04-27 00:42:48
найзушка номоо авцан шүү мсрт үг үлдээцэн байгаа
63. River (зочин) | 2009-04-27 05:58:40
Huleeegeed l...
64. Saaral (зочин) | 2009-05-05 11:26:19
Ene shaardlaguud ni jaahan utgagui yumaa, avilgachdiin, esvel buruu argaar olson mongoor barigdsan barilguudiig delbelj baigaa gevel iluu amidraltai sonsogdoh bailaa.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.